Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч ноён Лионел Лорон тэргүүтэй төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
“Магнай Трейд”, “Жаст Ойл” ШТС-уудыг 112 сая төгрөгөөр торгохоор болжээ
“Магнай трейд”, “Жаст Ойл” компаниудыг нийт гурван тэрбум 112 сая төгрөгөөр торгохоор болжээ. Тодруулбал, “Жаст Ойл” компанид 900 гаруй сая төгрөг, “Магнай Трейд” компанийг хоёр тэрбум гаруй төгрөгөөр тус тус торгохоор болсон талаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээллээ. Учир нь дээрх хоёр компани 2013 онд шатахуун, дизель түлшний жижиглэн худалдаалах үнийг нэг өдөр нэмсэн билээ. Тухайн үед ШӨХТГ-аас хоёр байгууллагын энэ үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. Улмаар “Жаст Ойл” компани 941 сая төгрөг, “Магнай Трейд” компани хоёр тэрбум 368 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэр гарсан. Харин тухайн үед хоёр компани шүүхэд гомдол мэдүүлж, өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсэн. Харин саяхан ШӨХТГ-аас гурван шатны шүүхээр бүгдэд ялалт байгуулсан учраас хоёр компанид торгуулийг оногдуулахаар болсон талаар мэдээлсэн юм.
0 Сэтгэгдэл






















