Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Бразилийн хотын дарга 20 жилийн турш хүүхэд хүчирхийлж байжээ

Бразилийн Тайобейрас хотын захирагч Жоэль Круз өөрийг нь хүчирхийлсэн гэж 10 настай охин цагдаагийнханд гомдол гаргасны дагуу мөрдөн шалгатал мань хүн 20 жилийн туршид хүүхэд хүчирхийлж хэдэн арван хүүхдийг хохироосон болох нь тогтоогджээ.
Daily Mail сонинд бичсэнээр бол хотын дарга Том Жоэль гэгч энэ эр бүр 1976 онд анхны хохирогчоо сонгож үүнээс хойш дан 16 настнуудыг онилдог байжээ. Тайобейрас хотын иргэд ч даргынхаа энэ завхай сонирхлыг мэддэг байсан гэнэ. Хотын дарга өөрийн хүчирхийлсэн охиддоо ягаан өнгийн унадаг дугуй бэлэглэж, эцэг эхийг нь дуугүй байлгахаар харамгүй шан өгдөг байсан нь илэрсэн байна. Нэг гэр бүлд бүр бүтэн ферм ч бэлэглэж байсан гэнэ. Гэтэл бас үүнийг нь мэдсэн зарим эмэгтэй мөнгөний төлөө охиноо хотын даргад “бэлэглэдэг” явдал ч байж.
Энэ хэргийн тухай мэдүүлж задалсан 10 настай охины ээж хүртэл охиноо хотын даргадаа 20 долларын төлөө өвөртлүүлсэн гэнэ.
Хотын дарга охидыг эсэргүүцүүлэхгүйн тулд мансууруулах бодис өгдөг гэнэ. Одоо охиноо хотын даргад найр тавин өгсөн ээжийг саатуулан охиныг нь хамгаалалтад аваад байгаа ч гэмт хэрэгтэн дарга зугтаасан гэнэ. Түүнд 60 жил шоронд суух ял нүүрлэж байна.
Шар сэмжилдэг өвгөн байж.

0 Сэтгэгдэл
2015.12.17