АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
“Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны талаар мэдээлэл хийнэ
2015 оны өнөөдөр буюу 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн 13:30 цагаас МҮОНРТ-ийн Хэвлэл мэдээллийн төвд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар "MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.

МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж үзэгч, сонсогчдод мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэхийн зэрэгцээ зорилтот томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн билээ.
"MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аян нь нийгэмд сайн сайхан үлгэр дууриалал үзүүлэх, олон нийтийг эв эеийн хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийг бүтээн байгуулалтад уриалах, бусдад туслах хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэх зорилготой бөгөөд уг аяныг дэмжиж ажиллахаар "Монголын сайтуудын холбоо"-ны ерөнхийлөгч Ж.Мандахбаяр, "Happy" ХХК-ийн гүйцэгтэх захирал М.Түвшинтулга нар уг хэвлэлийн бага хуралд оролцоно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

0 Сэтгэгдэл