Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Иргэдтэй уулзаагүй Саакашвилиг 28 доллараар торгоно
Украины Одесс мужийн амбан захирагч Михаил Саакашвилиu иргэдтэй уулзах ёстой гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн нь төлөө 680 гривен буюу 28 ам.доллараар торгохоор шийдвэрлэсэн байна.
2014 оны арванхоёрдугаар сард нутгийн нэгэн иргэн мужийн захиргаанд хандаж тухайн үеийн мужийн амбан захирагч Игорь Палицейтэй уулзах хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй юм байна.
Үүнийг тухайн иргэн өөрийн нь эрхийг зөрчиж байна гэж үзээд мужийн захиргааны хэргийн шүүхэд хандахад 2015 оны зургадугаар сарын 26-нд шүүгч Оксана Вовченко мужийн амбан захирагч нь иргэнийг биечлэн хүлээн авч уулзах ёстой гэсэн шийдвэр гаргаж.
Яг энэ үеэр мужийн амбан захиаргч болсон Михаил Саакашвили мөн л өмнөх захирагч шигээ иргэнийг хүлээн авч уулзалгүй татгалзжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Саакашвилиг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэн түүнд торгууль ногдуулсан нь энэ. Үүний дараа шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн биелүүлэхгүй бол торгуулийн хэмжээг хоёр дахин өсгөж, “Албан тушаалтан хүн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноох хуультай юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан