Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
“Лалын улс”-ын толгойлогчдын нэгийг баривчилжээ
АНУ-ын тусгай хүчнийхэн Иракийн Киркук мужид тусгай ажиллагаа явуулж “Лалын улс”-ын толгойлогчдын нэг болох Абу Омар аш-Шишани гэгчийг баривчилжээ. Энэ тухай мэдээллийн “EIN” агентлаг ням гарагт мэдээлсэн байна.

“Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Киркук мужийн Эр-Рияд хотод явуулсан десантын ажиллагааны үеэр Америкийн тусгайгийнхан аш-Шишанигаас гадна “Лалын улс”-ын хээрийн командлагчид болох өөр хоёр хүнийг баривчилж, мөн долоон босогчийг устгасан” гэж тус агентлаг мэдээлжээ. “EIN” агентлагийн мэдээлснээр, гурван хэт давруу үзэлтнийг Иракийн зүүн хойд нутагт оршдог Сулеймания хотод хүргэсэн байна. Аш-Шашиниг устгасан гэх мэдээлэл урьд нь хэвлэлүүдэд нэг бус удаа гарсан боловч нотлогдоогүй юм. Албан ёсны мэдээллээр, АНУ-ын тусгайгийнхан Иракт 12 дугаар сарын 21-нд байрласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан