Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын улс”-д бэлгийн боолчлолд байсан бүсгүй НҮБ-д үнэнийг ярив


Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн барьцаанд байсан Иракын иргэн 21 настай Надиа Мурад Баси Таха бүсгүй өнгөрсөн оны сүүлчээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлж зэвсэгт дайчдын эмэгтэйчүүд хүүхдүүдтэй хэрхэн харьцаж байгаа талаар илэн далангүй ярьсан байна.
Тэрээр өөрөө “Лалын улс” бүлэглэлийн дайдчын барьцаанд гурван сар байхдаа езид угсааны эмгэтэйчүүд, охидыг хэрхэн олзолж, барьцаалж, худалдаалж, бие биедээ бэлэглэн бэлгийн боол болгон хүчирхийлж байсныг харснаа илчилжээ.
Надиа Мурадыг 2014 оны наймдугаар сард гэртээ байхад нь үл таних хүмүүс дайран орж ирээд цохиж унагаагаад хүлж ачааны машин дээр яг л мах шиг шидэж ачаад “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхний нийслэл болоод байгаа Мосул хотод аваачсан байна.
Машинуудад  тэдний тосгоноос хулгайлсан 150 орчим эмэгтэй, охин явсан гэнэ. Замдаа зэсэгт дайчид замдаа бүсгүйчүүдийг  элдвээр оролдон тохуурхаж явжээ.
Алан хядагчдын эмэгтэйчүүдэд, охидод хэрэглэдэг гол зэвсэг нь хүчирхийлэл. Ийм ч болохоор хар багаасаа ийм аймшгийг үзсэн охид хэзээ ч энгийн эгэл амьдралд дасахгүй гэж тэд үздэг байна. Лалын дайчид эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг яг л мах шиг үзэж бусдад худалдаж, өөр нэгнээс худалдаж авдаг гэж Надиа НҮБ-ын хуралдаан дээр ярьж байна.

Зэвсэгт дайчид Надиаг маш олон эмэгтэйг хорьсон нэг том ангарт оруулсан дотор дөнгөж 10 нас хүрч байгаа охид ч байсан гэнэ. Тэднийг ердөө л бараа таваар, бэлэг дурсгал  шиг өөр хоорондоо өгч авалцдаг, зэвсгээр наймаалцдаг гэнэ.
Ингээд тэр ангарт хэд хонож байтал түүнийг нэгэн авахаар ирээд хувцасаа өмсч гоё гэж тушааж. Явахгүй гээд уйлтал зодож эхэлсэн байна. Лал эр бүсгүйг үснээс нь чирэн гараад хүчиндээд өөрийн 10 найздаа өгчээ.
Ийм байдал өдөр бүр давтагдаж, ангартаа яаж буцаж ирснээ ч мэдэхгүй ямар ч хүч тамиргүй болсон байдаг. Гэсэн ч маргааш нь яг л урьдынх шигээ өдөр давтагддаг гэж бүсгүй олон улсын нэр хүндтэй байгууллагын хуралд ярьжээ.
Эцэст нь Надиа ёстой азаар алан хядагчдын гараас мултарч зугтаасан гэнэ. Бүсгүйн ах нар бүгд л “Лалын улс” бүлэглэлийн дайчдыг устгахыг уриалдаг байснаас тэд бүгдийг нь алсан гэнэ.
Надиа Мурад бүсгүй эцэст нь езид үндэстний эсрэг ийм хэрцгийлэл үйлдэж байгаа “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг бүрэн устгахыг НҮБ-д уриалсан байна.
“Лалын улс” бүлэглэлийн харгислал, эмэгтэйчүүд, охидтой хэрхэн хэрцгий хандаж байгааг нүдээр үзэж биеэр туулсан Надиа бүсгүйн яриаг сонссоны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд алан хядагчид езидүүдийн эсрэг геноцид хоморголон хядах ажиллагаа үйлдэж байна гэж үзэн Олон улсын шүүхэд өгөх шийдвэрийг санал нэгтэй  гаргажээ.
Алан хядагчдын барьцаанд байж аймшгийг туулсан Надиа Мурад бүсгүй өнөдөөр Германд амьдарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
худал мэдээлэл байнаа.
ТЭР ХУРАЛД ЯРИЖ БАЙГААН БАЙЖИЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ ХУРЛИЙН ҮЙЛ ЯВЦ
shal hudal medeelel tend tiim yum yarihgui tegech hen negnig duraar oruulj medeelel hiideggui yum
ter tom hural deer tiim yum yarij l baidag shaal hudlaa er emgui baliar uls
uhsenii ner hundtei baiguullaga ***** tsergee oruulj chadahgui l bgaa biz dee
зовж дээ хөөрхий
Хамгийн их уншсан