Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
АНУ-ын ерөнхийлөгч галт зэвсэгийн тухай хууль дахин өргөн барилаа

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Галт зэвсэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг АНУ-ын конгресст өргөн барьжээ. Олон хүний анхаарлыг татаж байгаа уг хуулийн төсөлд ямар зүйл заалтыг хэрхэн өөрчилсөнийг нийтэд хараахан мэдээлээгүй байгаа. Ирэх арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгөх одоогийн төрийн тэргүүнийг бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө ямар томоохон өөрчлөлт хийхээр зорьж буйг сонирхогчид, ажиглагдчид янз бүрийн таамаг дэвшүүлж буй. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө биелүүлэхээр зэхэж байгаа сүүлийн ажлынх нэг нь энэ бололтой. Обама зарим нэг төрлийн галт зэвсэгийг худалдаалахыг хориглосон шинэ хуулийн төсөл олны дэмжлэгийг авах нь тодорхой ч Конгресс  ямар шийдвэр гаргах нь таавар. Өмнө нь тэрээр галт зэвсэгийг иргэнд худалдаалахыг хориглох тухай тусгасан хуулийн төсөл өргөн барьж байсан ч дэмжлэг авч чадалгүй бүдэрсэн удаатай. Харин энэ удаад галт зэвсэгийн төрлийг хязгаарласан хууль өргөн барьж байгаа хэмээн таамаглал яваа нь нэлээн бодитой байгаа аж. Иргэн галт зэвсэг эзэмших эрхтэй ч худалдаалах эрхгүй байдаг нь галт зэвсэг хууль бусаар худалдаалах гэмт хэргийг өндөр болгодог байна. Тиймээс бүртгэлтэй галт зэвсэгийг худалдаалах, зайлшгүй бүртгэлд хамруулах, хүнд төрлийн галт зэвсэг зэргийг зохицуулах шинэ хуулийн төсөл гэж ойлгож болохыг зарим эх сурвалж онцолсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан