Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Sky News: “Лалын улс” алсын удирдлагатай “тэсрэх машин” бүтээж байна

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл алсын удирдлагатай “тэсрэх машин”, мөн “газар-агаар” ангиллын пуужинд зориулсан цэнэг хуримтлуулагч аккумлятор бүтээж байна хэмээн телевизийн Sky News суваг мэдээллээ.

Телевиз алан хядагчдын террор үйлдэхдэ ашигладаг зэвсэг үйлдвэрлэдэг нууц лабораторыг харуулсан байна. “Дулаан мэдрэх толгойтой, өөрийн удирдлагатай энэ зэвсгийг иргэний болон, цэргийн онгоцуудыг  сөнөөх зорилгоор ашиглах юм байна”  гэж телевиз мэдээлээд “Ирландын бүгд найрамдах улсын арми"-аас эхлээд алан хядагч бүлэглэлүүд энэ зэвсгийг ашигласаар байсан ч удаан хугацаанд хадгалснаас батарей нь муудаж ашиглах аргагүй болж.
Ийм болохоор “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд ажилладаг эрдэмтэд энэ бэрхшээлээс гарахын тулд ажиллаж байгаа нь энэ. Харамсалтай нь энэ нээлт хүн төрөлхтөн, олон улсын аюулгүй байдалд заналхийлж байна.
Тэд бас тэсрэх бөмбөгөө алсын удирдлагатай машинд байрлуулахаар туршиж байгаа гэнэ.  Ийм машины жолоочийн суудал дээр хиймэл хүн суух юм байна.

Энэ дүрс бичлэгийг Сириэс Туркээр дамжин Европ руу явж байсан “Сирйин чөлөөт арми”-ийн нэгэн зааварлагчийг саатуулах үеэр олзолж авсан гэж Sky News мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан