Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Каддафи алан хядагчид Европыг сүйтгэнэ гэж Британид анхааруулж байжээ

Ливийн дарангуйлагч асан Муаммар Каддафи бүр 2011 онд Их Британийн засгийн газарт “өөрийг нь засгийн эрхээс зайлуулах юм бол алан хядагчид европын орнуудыг чиглэх болно” гэж анхааруулж байсан нь Их Британийн Гадаад хэргийн яамны ил болгосон баримт бичигт үлджээ.
The Guardian сонинд бичсэнээр бол Ерөнхий сайд асан Тони Блэр, Каддафи хоёрын утсаар ярьсан ярианы бичлэгийг буулгасан дотор Каддафиг албан тушаалаасаа сайн дураараа огцор гэж Британийн засгийн газрын тэргүүн хүссэн байна.
Хариуд нь Каддафи би огцорсноор Ливид ердөө сайн зүйл авчрахгүй гээд “Жихадууд Газрын дундад тэнгисийг бүхэлд нь хянана, тэгээд дараа нь Европыг чиглэнэ. Ливичүүд үхэж, Газрын дундад тэнгис, Европ, бүх дэлхийн улс орнууд нэрвэгдэнэ. Энэ зэвсэгт бүлэглэлүүд өөрсдийн үйл ажиллагааг зөвтгөх бүхий л боломжийг ашиглана” гэж хэлсэн байна.
Британийн парламентын гадаад бодлогын байнгын хороо энэ бичлэгийг судалж шалгаад Ливийн удирдагчийн анхааруулгын талаар Засгийн газар ямар нэгэн буруу шийдвэр гаргаагүй гэж үзжээ.
Ливийн удирдагч Муаммар Каддафи барууны орнууд, Их Британийн оролцсон цэргийн ажиллагааны дараа 2011 оны аравдугаар сард алуулсан юм.
0 Сэтгэгдэл
LALIIN garuudiig hatuu daranguulal dor barij baih baisiin baruuniihan ter hatuu gariig us tagsan bolhoor nogoo teneguud n ergeed baruuniihniig ailgaj bn
Хамгийн их уншсан