Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Германд дүрвэгсдийн гэмт үйлдлийн талаарх гомдол нэмэгдсээр байна

Германы Кельн хотод дүрвэгсдийн зүгээс үйлдэж байгаа хууль зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт үйлдлийн талаарх гомдол нэмэгдсээр өдгөө 516 өргөдөл хууль сахиулагчдад ирээд байна.
Германы цагдаагийн газрын мэдээлж байгаагаар ирж байгаа гомдлын 40 орчим хувь нь бэлгийн шинжтэй гэмт хэрэг байна. Үүний өмнө хууль сахиулагчид 379 гомдол ирээд байна гэж мэдээлж байсан юм.
Шинэ жилийн шөнө гэхэд л өөрсдөд нь ямар нэг байдлаар халдлаа гэсэн гомдол 133 ирсэн байна. Кельнд араб гаралтай залуус гудамжаар зорчиж явсан бүсгүйг өдөөн хоргоож дээрэмдэн, хүчирхийлэхээр оролджээ. Ихэнх гэмт хэрэг Санкт-Паулийн дүүргийн Репербан гудамжинд болсон гэж цагдаагийнхан баталж байна.
Ийм шинжлтэй гэмт хэрэг Берлин, Билефельд, Майн дахь Франкфурт, Штутгарттад бас бүртгэгдээд байгаа юм байна.
Бямба гарагт Кельн хотод дүрвэгсдийн эсрэг болон тэднийг хамгаалах цуглаан болж хоёр тал бие биен рүүгээ чулуу, лонх, модоор шидэлцсэн байна. Цагдаагийнхан аргагүйн эрхэнд усаар шүршихэд хүрчээ. Эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн ажилтан болон сэтгүүлч өртөж гэмтсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан