Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Их тэнгэрт ойлголцож чадсан уу
Б.АНАР

Хэд хоногийн өмнөөс Ардчилсан намынхан Их тэнгэр уулзалдана гэдэг мэдээлэл түгсэн. УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно гэж байсан юм. Албан ёсоор мэдээ өгөөгүй ч УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа фэйсбүүк хуудаснаа “2016.4.9-ний өдөр АН -ын бүлгийн хурал 12-18 цагийн хооронд Их тэнгэрийн аманд хуралдаж дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрлээ. Бүлгийн хуралд нийт 35 гишүүнээс 30 нь оролцлоо. Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүн хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжсангүй. Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцлээ” гэж бичсэн байв.

Харин зарим эх сурвалж ойрын үед эв түнжин муутай байгаа АН-ынхан тосоо гартал тэврэлдэж эвлэрэх уулзалт гэж ч сүржигнэсэн. Өнгөрсөн бямба гарагт болсон өргөтгөсөн хуралдаанаар дотоод асуудлаа ярилцана гэсэн ч багагүй шуугиантай болох таамаг гарсан. Энэ долоо хоногийн бямба гарагт буюу 16-нд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар товлоод буй. Үүний өмнө зайлшгүй ойлголцолд хүрэхээр цуглалаа гэв. Гэвч үнэхээр ганц удаа хуралдаад ойлголцоод эвлэрэх нь юу л бол. Намынхнаа тойруулж суулгаад загнаж, зандарсан байдлаар хуралдсан бол мэдээлэл тэр дор хаанаас ч юм алдагдаж нийтэд ил болох байсан биз. Тэгтэл эв нэдлийн хурал гэдэг мессэж л гарлаа. Тиймээс энэ удаагийн өргөтгөсөн хуралдаан төдийлэн үр дүнтэй болж, асуудлаа шийдэж, ойлолцож чадаагүй байх магадлалтай гэх нь ч бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан