“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Эрх баригчид сөрөг хүчний шаардлагад хариу барив
Б.ШИРНЭН
УИХ дахь сөрөг хүчний бүлэг эрх баригч намын дарга З.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаасаа татгалзах ёстой гэж үзэв. Тус бүлгийн 26 гишүүн шаардлагад гарын үсэг зурж, өнгөрсөн баасан гарагт З.Энхболдод хүргүүлсэн юм. Үүний дараа АН-ын УИХ дахь бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдээлэл хийлээ. Тэд “МАН-ын бүлэг ямар ч бодит үндэслэлгүйгээр УИХ-ын даргыг албан тушалаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байгаа тул АН-ын бүлэг энэ асуудлыг дэмжихгүй” гэлээ.

МАН-ЫН ШААРДЛАГА
Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг УИХ-ын чуулганы завсарлагаар, тодорхойгүй шалтгаанаар яаравчлан батлах гэсэн явуургүй оролдлого хийж, бүтэхээ баймагц бусад улс төрийн намуудад буруугаа тохсон, худал хуурмаг мэдээллийг чуулганы индрээс олон нийтэд цацлаа.
АН-ЫН ХАРИУ
Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхит бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль батлах тухай хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж, ээлжит бус чуулганыг санаатайгаар тасалдуулснаа цайруулах гэж оролдож байна. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагаралдан бутаргахыг оролдсон санаа агуулсан байна.
МАН-ЫН ШААРДЛАГА
Улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсч, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө. Ийм хямралт байдалд орсон нь эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой нь үнэн боловч УИХ-ын дарга таны хэт дураараа авирласан, ганцаараа бүхний дээр гарч бүхнийг удирдах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа бүр ч ихээр нөлөөлсөн нь баримттай бодит үнэн.

АН-ЫН ХАРИУ
Яг үнэндээ МАН-ын үед харин ч авсан зээлээ үр ашиггүй тараасан, халамжийг тэтгэсэн бодлого явуулж байсан. АН-ын үед авсан зээл бүтээн байгуулалт нь болсныг ард түмэн харж байгаа. Барилгын үнэ, зээлийн үнийг өрөөндөө тогтоосон гэж шаардлагадаа хэлжээ. Үнэн хэрэгтээ ард түмэндээ хямд, бага хүүтэй зээлээр орон сууц олгох нь МАН-ынхны хэлж буйгаар нүгэл юм байна. Үүний төлөө УИХ-ын даргад хариуцлага тооцдог бол хэчнээн удаа тооцуулахад ч бэлэн байна. Иргэдээ тав тухтай амьдруулахын төлөөх үйл хэргээс АН ухрахгүй.
МАН-ЫН ШААРДЛАГА
УИХ-ын дарга нь нам, эвслийн бүлэг, гишүүдийн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх уур амьсгал бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл УИХ дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонхи, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ.
АН-ЫН ХАРИУ
УИХ 2012 оноос хойш дөрөв дэх жилдээ ажиллаж байна. З.Энхболд дөрвөн жил УИХ-ыг даргалж байна. Анх УИХ байгуулагдаж, УИХ-ыг хуралдуулж, УИХ-ын даргыг сонгох үйл ажиллагаа явуулах гэж байхад МАН-ынхан хуралд орохгүй, өөрсдийн намын хурлыг хийгээд, УИХ-ыг бүрэлдүүлэх үйл ажиллгагааг зориудаар тасалдуулж байсан. Тийм учраас УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргын сонгуульт ажлыг албан ёсоор хийсэн. Хэрвээ үүнийг хууль бус гэж үзэж байсан бол өмнө нь ҮХЦ-д ч юмуу бусад байгууллагад нэг ч удаа хандаагүй байгаа юм. Сонгууль дөхөөд ирсэн, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах шахсан энэ үед тавьж байгаа нь ямар ч авцалдаагүй, утга учиргүй асуудал байна гэж үзэж байна.
МАН-ЫН ШААРДЛАГА
УИХ зөвхөн өргөн баригдсан хууль, шийдвэрийн төсөл хэлэлцдэг байтал 2015 онд ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна хэмээн дарамтлан байж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан. УИХ дахь нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөлгүй ээлжит бус чуулган гэгчийг удаа дараа зарлан, ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой олон асуудлыг хэлэлцүүлэхээр тулгаж УИХ-ын үйл ажиллагааг гацаанд орууллаа. Ирцээ бүрдүүлж чадалгүй намын хурлаа цуцалдаг чадваргүй байдал тань УИХ-д ч давтагдах боллоо. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй байсаар нээлтээ хийж чадаагүй чуулган “хаалт”-аа хийсэн тохиолдол болон төрийн түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.
АН-ЫН ХАРИУ
УИХ-ын даргад бас нэг онцгой бүрэн эрх байдаг. УИХ-ын дарга ээлжит бус УИХ-ын чуулган зарлан хуралдуулах эрхтэй. УИХ-ын дарга захирамж гаргасан бол УИХ-ын гишүүд бүгд танхимд хүрэлцэн ирэх үүрэгтэй. Эрхээ эдлээд үүргээ ухамсарлахгүй байж болохгүй. Энэ үүргээ биелүүлж ирээд УИХ-ын даргын захирамжийн дагуу гарсан асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой. Ийм үйл ажиллагааг зориудаар таслан зогсоочихоод одоо үүнийгээ УИХ-ын дарга руу чиглүүлээд байж болохгүй. Хэзээ ч, хэдийд ч ээлжит бус чуулганыг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан зарлан хуралдуулж болно. Үүнийг ингэж мушгин гуйвуулж болохгүй.
МАН-ЫН ШААРДЛАГА
Бүхнийг захирах гэсэн таны шунал хэрээс хэтэрч, барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог твиттерээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг утсаар удирдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах хүртлээ даамжирлаа. Энэ бүхнээс шалтгаалан УИХ хэрэг дээрээ ганц хүн санаа бодлоо бусдад тулгадаг дур зоргын газар болон хувирч, өөрийн тань энэ алхам цаашдаа улс төрийн хямралыг даамжруулах өдөөн хатгалга боллоо. УИХ бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Таны хэтийдсэн дураар авирлал, бүдүүлэг зан араншин төрийн эрх барих дээд байгууллагыг эцэс төгсгөлгүй хэрүүл, үл ойлголцол, учир утгагүй өрсөлдөөний талбар болгож, хуулийн хүрээнд ажиллах чадваргүй болголоо.
АН-ЫН ХАРИУ
Твиттерээр гэдэг юмуу, Ерөнхий шүүгчийг утсаар удирдах, ҮХЦ-ийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах гэх зэрэг баримтгүй асуудлыг шаардах хуудас дээрээ бичсэн байна. үндэслэл байгаа бол түүнээ тайлбарлах ёстой. Энэ бол УИХ-аар хэлэлцэж олонхийн шийдвэрээ дагадаг журмынхаа дагуу л шийдэгдсэн асуудал. СЕХ-г твиттерээр загнасан гэх мэт баримтгүй зүйл бичсэн байна. Ийм утгагүй, ямар ч баримтгүйгээр УИХ-ын даргыг огцруулах бичиг өргөн барьсан нь зүгээр л улс төр хийж байна гэдэг нь харагдаж байна. Дээр нь “Фашист, коммунист маягийн дэглэм тогтоож байна” гэх мэт их ноцтой үгнүүдийг хэрэглэсэн байгаа юм. Хэн нь фашист, хэн нь коммунист вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист нам гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгааг нь мэдэхгүй байна. Ардчилсан нам бол ардчилсан нам.

0 Сэтгэгдэл