Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Гадаад харилцааны тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Гадаад харилцааны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Оюун, Н.Энхболд, Д.Дэмбэрэл нар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах зарчим, зорилт, арга хэмжээ бодлогын үндсэн баримт бичгүүдэд тусгасан боловч зохицуулж байгаа эрх зүйн орчин нь хангалтгүй байгаа тул хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 60 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг гаргажээ. Дүгнэлтийг үндэслэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор хуулийг төсөл боловсруулсан хэмээн УИХ-ын даргад танилцуулав.

Монгол Улсын гадаад харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлж, бодлогын нэгдмэл байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг уялдаатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон тайлагнах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах талаар зарим өөрчлөлтийг хийжээ. Өндөр дээд түвшний айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, олон талт гэрээнд нэгдэн орох, улс хоорондын хамтын ажиллагаатай холбоотой уулзалт, хэлэлцээрийг нэгдсэн журмаар төрийн гадаад арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусган боловсруулсан байна. Мөн Засгийн газраар батлуулах, холбогдох байгууллагууд жил бүр гадаад арга хэмжээнийхээ төлөвлөгөөг боловсруулан, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан батлуулж, мөрдөж, тайлагнаж байх зэргийг тусгажээ. Хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд АНУ, Канад, Словени, Итали, ОХУ, ХБНГУ, Болгар, Казахстан зэрэг орны туршлагыг авч үзсэн гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан