Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
МЗХ-ны ерөнхийлөгч “Топ 10 хулгайч”-ийг нэрлэж, гэхдээ....

Монголын Залуучуудын холбоо өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд “Гутлын жагсаал” хийж Хар, Цагаан жагсаалтад хэнийг оруулах вэ хэмээн иргэдээс санал, гарын үсэг цуглуулсан.
Үүндээ үндэслэсэн юм уу, МЗХ-ны ерөнхийлагч А.Мөнхбат “Топ 10 хулгайч”-ийг нэрлэсэн байна.

Олон нийт ойлгохдоо бол төрөөс хулгай хийсэн авлигач хүмүүсийг нэртэй устай нь идсэн уусан хөрөнгө мөнгөтэй нь ил тод зарлах байх хэмээн ойлгож, гутлын жагсаалтад нь хүртэл нэгдэцгээсэн, өөр өөрийн хулгайч гэж бодож байгаа хүмүсээ нэрлж бичсэн. Гэхдээ гутлын жагсаал нь комиссоос ачиж ирсэн гутлууд гээд онигоонд ороод авсан.

Гэтэл энэ удаа ил тод зарласан “Топ 10 хулгайч”-д нь Монгол Улсын ерөнхийлөгч асан гурван хүн, УИХ-ын өнөөгийн дарга, Ерөнхий сайд байсан дөрвөн хүн, нэг сайд, Монгол банкны ерөнхийлөгч оржээ. Төрийн өндөрлөгүүдээс нэг хүн жагсаалтын хойгуур ч харагдсангүй.
Түүнчлэн МЗХ-ны ерөнхийлөгч энэ хүмүүсээ яагаад хулгайч гэж байгаагаа баримт, тодорхой тоо сэлт дурдаагүй байна. Зүгээр л нэг дурдмаар санагдаад дурдчихав уу эсвэл хэн нэгэнд таалагддаггүй, тээг садаа болох хүмүүсийг нь жагсаагаад биччихэв үү.

Эндээс яагаад энэ хүмүүсийг хулгайч гээд байгааг ойлгох аргагүй юм байна. А.Мөнхбатын гэрээс юм хулгай хийсэн юм уу, хаанаас юу хулгайлсныг нь цагдаа сэргийлэх эд мөрийн баримтаар нотолсон юм уу бүү мэд. Ядахнаа ийм хэргийн нь төлөө  АТГ, Цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч гэж дурдаагүй байна.

Тэгэхээр хар цагаан жагсаалт, хулгайчдын жагсаалт гэдгийг яаж гаргаад байгаагаа тайлбарлаасай. Түүнчлэн зүгээр л хүмүүсээс санал асуугаад иргэдийн саналаар дургүй хүмүүсээ биччихсэнийг нь тэр чигээр нь жагсааж зарлаад байгаа юм уу гэсэн хар төрж байгааг нуух юун.

МЕХ-ны ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт хар жагсаалт, хулгайчийн жагсаалтыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тэргүүлж байна хэмээн зарласан. Гэтэл тэр тэргүүлж байсан хүн нь энэ удаа алга болсныг харахад 11-д юм уу, бүр хойшоо орсон юм болов уу гэж бодмоор.

Энд тэндэхийн “топ-10”-уудыг гаргаж байгааг үзэхэд нэг удаагийн жагсаалтын  эхэнд байсан нэр яаж ч ухарлаа гэсэн нэг хэсэгтээ л тэр 10 дотроо багтсан хэвээр байдаг. Топ-10 кино, Топ-10 дуу, дуучин гээд....
Олон улсын бүү хэл манайхаас гаргадаг FM-ийн өчүүхэн “Топ-10”-ууд ч ийм л байдаг.

Гэтэл МЗХ-ны жагсаалтын эхэнд байсан топ нэг номерийн хулгайч С.Баярцогт энэ удаа бүр сурагч үгүй алга болж. Хулгай хийхээ больсон юм уу, хулгай хийгээгүй гэдгийг нь хууль цагдаагийнхан нотлоод хар жагсаалтаас хасагдаа юу.

МЗХ-ны “Топ-10” хулгайчийн жагсаалтад байгаа МАН-ын дарга М.Энхболдыг бол яахав нийслэлийн газрыг хулгайлж худалдаж, хөлжиж баяжсан, ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг бол албан тушаалын наймаа, авлигын загалмайлсан эцэг гээд хүлээн зөвшөөрдөг юм гэхэд зарим хүнийг нь хаанаас хэзээ юу хулгайлсан гэдгийг нь тэр бүрий хүн нэг л ойлгохгүй байна.

Иргэдийн өгсөн санал жагсаасан нэрсээр  энэ хүмүүсийг нэрлэж байгаа юм гэж бодоход эсрэг намын нь захиа даалгавраар зохион байгуулалттай бүлэг хүмүүс очоод хэн нэгнийг муу муухай тэр хар жагсаалтад нь бөөнөөрөө биччихсэн байвал яахав. Ийм жагсаал, муу муухай бүхнийг зохион байгуулахдаа МАН бүр чадамгай, дадамгай.

Өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан УИХ-ын даргыг сайн дураараа огцор хэмээн тулган шаардах бичиг гардуулж байсан. МАН, өнөөх яруу найрагч Мөнхбат зохион байгуулаад МЗХ-ны гутлын жагсаалын үеэр хавийн гишүүдээ хөөж тууж ирүүлээд “Хар жагсаалтад нь УИХ-ын дарга З.Энхболдыг бич” гээд үүрэг өгөөд ажлын нь хөлсөнд хэд гурван төгрөг өгчихсөн байвал яахав.

Санал өгсөн бүх хүмүүс эрхэмх А.Мөнхбатыг паркийн газар энэ тэрээр нь “хулгайч” гээд зарлачихсан, санал асуулгын нэгд очрихсон байвал өөрөө өөрийгөө зарлах уу.
Тэгээд ч тэр талбай дээр хүмүүс зүгээр л хар цагаан жагсаалтад орох хүмүүсийг бичиж байснаас биш санал асуулга шиг “нэг хүн нэг л удаа бичих” журам байхгүй байсан. Аль нэг намын даалгавартай нөхөр байн байн очоод л хэн нэгний нэрийг давтан бичээд байвал яахав.
Ухаандаа УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди нарыг хэзээ хэнээс юу хулгайлсан, энэ нь бүр улсын хэмжээнд топ болохоор юу байгаа юм, түүнийг нь хууль цагдаагийнхан нотолсон юм уу, үгүй ядахнаа  хэрэг үүсгээд шалгаж байгаа юм уу гээд эргэлзээ их.

Гэтэл энд жагсаалтад нь улс орны, ард түмний хөрөнгөнөөс ил цагаан хулгайлаад гадаад оронд орд харш барьчихсан гэдгийг нь хуулийн байгууллага нотолчихсон, даан ч ҮХЦ гэдэг том бамбайны ард нуугдаад байгаа ТӨХ-ийн дарга асан, өнөөгийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын нэр алга. Түүнийг бол жинхнээр нь “ХУЛГАЙЧ” гэж болмоор, гэтэл түүнийг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат энэ удаа өршөөн хэлдтрүүлж энэ хар жагсаалтдаа оруулсангүй.
“Хулгайч” гэдэг бол монгол хэлэнд ганц л утгатай. Хүний эд зүйлсийг нууцаар зөвшөөрөлгүй авч хувьдаа завшсан хүнийг л хэлдэг.
Харин “Хар жагсаалт” гэвэл хулгай хийгээгүй ч энэ төрд байх ёсзүйгүй, нэр төргүй хүмүүсийг багтааж болох юм.

Гэтэл МЗХ, эрхэм А.Мөнхбат “Топ-10 хулгайч” гэж онцлон тодорхой нэр томъёо хэрэглэсэн атлаа ямар ч баримт, нотолгоогүй, хуулийн байгууллагын эх сурвалжгүйгээр ингэж сүр бадруулж байгаа нь нэг л ойлгомжгүй санагдана.
Ингэхээр МЗХ-ны “Хар, цагаан жагсаалт”, “Топ-хулгайч” гэдэг нь хэн нэгний нэр хүндийг унагаах гэсэн, магадгүй шинээр нэр дэвшиж гарч ирэх гэсэн хэдэн нөхдийн, эсвэл аль нэг намын захиалгаар хийгээд байгаа шоу биш биз. Ийм биш юм аа гэхэд ямар ч бодлого, зохион байгуулалтгүй хийж байгаа энэ шоу нь  үгүй ядахнаа аль нэг нам хүчний улс төрийн тогллоомын идэш зууш болж байгаа хэрэг биш байгаа.
Хүмүүс зарламаар байвал манай сайтын сэтгэгдэлд баримттайгаар дурдаарай.

0 Сэтгэгдэл
Энэ нэг балай этгээд хумуусийг естой нэг хагралдуулж бнаа энэ Лалар естой намынхаа нэрийг ч баллаж бнаа тэнэг толгой
Хүн гүтгэх, санаатайгаар нэр төрд нь халдвал хууль өөрийг чинь өршөөхгүйдээ. Ингэж улс төр хийнэ гэж энэ ертөнцөд байдаг юмаа. харамсалтай.
мөнхбат өрөө хар жагсаалтад орох гар шүү дээ
Хамгийн их уншсан