Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
“Шүдээ хүртэл зэвсэглэсэн” тусгайгийнхан Х.Баттулгад халдах гэж байсан уу
-ЦЕГ-ын дарга Р.Чингис үүнд хариулах цорын ганц хүн нь болж байна-

 “SWAT” (Special weapons and tactics team) буюу тусгай зэвсэглэсэн тактикын баг гэдэг нэршил дэлхий дахинаа алдартай. АНУ уг тусгай хүчнийг 1960 онд байгуулан дотоодын болоод олон улсын үйл ажиллагаанд ашигладаг болсноос хойш “SWAT” гэх нэршил дэлхий дахинаа хурдацтай түгэн дэлгэрсэн байдаг юм байна. Тэгвэл АНУ-ын “SWAT”, Дани улсын “Huntsmen Corps”, Германы “SEK M”, “KSK” зэрэг аль ч армийн элитүүд багтдаг тусгай үүргийн дайчид онц ноцтой гэмт хэрэг, хадлага, террорист хадлага зэрэгтэй тэмцэхэд улсынхаа цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилладаг байгаа юм.

Манай улсын хувьд ч ялгаагүй цагдаагийн бие бүрэлдэхүүнд багтдаг тусгай үүргийн дайчдаа “SWAT” гэж нэрлэдэг. Автомашин болоод сум нэвтэрдэггүй хантааз, агсамж хэрэгсэл дээрээ ч энэ үгийг бичсэн байдаг. Харин албан ёсоор бол “Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар” гэж нэрлэдэг аж.

Тэгвэл бид монголынхоо тусгайгийнхантай анхлан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үеэр биечлэн “танилцаж” байв. Тухайн үед тусгайгийнхан энгийн хувцастайгаар (газрын даргын тушаалаар энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж болдог) экс Ерөнхийлөгчийн гэрийн хаалгыг эвдэн, дотогш нэвтэрч Э.Батшугарыг газарт сөхрүүлээд, аавыг нь ачаад явсан билээ. Үүнээс өөрөөр бол энд тэнд үзүүлэх тоглолт хийж, хаалга эвдэж, тоосго бут цохиж, утаа май тавьж, иргэдээс өндөр үнэлгээ авдаг “үзүүлэх тоглолтын” баг байв. Дайн дажингүй, халдлагагүй, үймээн самуунгүй, тусгаар улсад бол арга ч үгүй.

Гэтэл энх тунх Монгол Улсад Н.Энхбаярын баривчилгаанаас хойш яг дөрвөн жилийн дараа тусгайгийнхан сүр хүчээ далайлган “Баянгол” зочид буудал орчмыг “бүслэв”. Тэдний ийн үйлдэл нь нийгэмд маш том цочроо болсон бөгөөд “Баянгол”-ын зэргэлдээх барилгын дээвэр дээр тусгай ажилчид байрлалаа эзэлсэн нь бүр ч асуудлыг дэвэргэсэн талтай. Урьд, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Бүх хятадын дарга Си Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монголд айлчилж байхад л байшин дээр тусгайгийнхан байрлал эзэлж байсан удаатай билээ. (Өндөр, дээд хэмжээний айлчлалд төлөвлөгөөний дагуу ажиллах үүрэгтэй)

Гэтэл Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллээр огтхон ч сүртэй юм болоогүй гэнэ. Зүгээр л прокурорын байгууллага “Баянгол” зочид буудлын оффист байрлах хоёр компанийн бичиг баримтыг шалгаж, үзлэг хийж байгаа цагдаагийн ажилчдыг тусгайгийнхан нь хамгаалсан болж таарав. “Шүдээ хүртэл зэвсэглэсэн” тусгай ажиллагааны газрынхан иргэдээ хамгаалах ёстой цагдаа нарыг иргэдээс хамгаалж байсан гэхээр итгэл үнэмшилтэй сонсогдож байна уу. Эсвэл өөр шалтгаан байв уу.

Тусгайгийнхан зөвхөн ОНЦГОЙ нөхцөлд л ажилладаг

Шинэ төмөр зам болоод Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж байгаа. Харин энэ хэргийг шалгах явцад “Түмэн хишигтэн” болон “Баялгийн хувь” гэсэн хоёр компанийн санхүүгийн тайланд шалгалт хийх шаардлагатай болж. Прокурорын байгууллага өмнө нь өч төчнөөн удаа иймэрхүү шалгалт, үзлэг хийж л байсан. Гэтэл уржигдар (дөрөвдүгээр сарын 11-ний өдөр) прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийх үйл явцад бүрэн зэвсэглэсэн “элит цэргүүд” тусгай тоноглогдсон машинтай ирлээ. Харин энэ бол огтхон ч энгийн зүйл биш байв.

Учир нь, Цагдаагийн Ерөнхий газрын даргын (дугаар) тушаалын нэгдүгээр хавсралтад Тусгай ажиллагааны газрын дүрэмд дараах зүйлийг тов тодорхой заасан байгаа юм. Тухайлбал,
1.2-т “Тусгай ажиллагааны газар нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлын хангах чиг үүргийн хэрэгжүүлж явцад тусгай бэлтгэлтэй нэмэлт хүч, тусгай тактик хэрэглэх ШААРДЛАГАТАЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕД мэргэжлийн туслалцаа үзүүлэх Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж мөн” гэжээ. Өөрөөр хэлбэл, цагдаа урдах ажлаа хүчрэхгүй болж, шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн үед л Тусгай ажиллагааны газраас тусламж “гуйх” үндэслэлтэй гэдэг нь харагдаж байна. Мөн тус газрын үндсэн чиглэл ч яг дээрх утгыг агуулж байна. Тэгвэл өчигдөр ямар онцгой нөхцөл байдал үүссэн бэ, гэдэгт Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингис хариулах учиртай.
Учир нь, Тусгай ажиллагааны газар нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал, үүргийн дагуу ажилладаг байна. Баримт нь, Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын дүрэмд бичигдсэн байгаа юм. Тухайлбал, 2.4-т “Тусгай ажиллагааны газар нь Цагдаагийн Ерөнхий газрын шууд удирдлагад түүний эзгүйд ... албан үүргийг түр орлон гүйцэтгэгч удирдана” гэжээ.

Үүнээс гадна, Тусгай ажиллагааны газар нь
•    Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, барьцаанд авагдсан хүн, объект, тээврийн хэрэгслийг чөлөөлөх, зэвсэглэсэн гэмт этгээдийг баривчлах
•    Гудамж талбай, олон нийтийн газар бусад объектод тэсэрч дэлбэрэх бодис, тэсрэх бөмбөг тавьсан, илэрсэн тохиолдолд аюулгүй болгох
•    Зарим албан тушаалтныг хамгаалалтад авах
•    Нийтийг хамарсан замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан зэрэг үүрэгтэй ажилладаг байна.
Харин хууль болон энэ дүрэмд зааснаас бусад чиг үүргийг гүйцэтгэхийг хориглодог аж. Тэгэхээр Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар ямар үндэслэл, чиг үүргээр хувийн хоёр компанийн нэгжлэгт бүрэн агсамж, зэвсэгтэй очсон болж таарах вэ.

Х.Баттулга: Амь насанд халдахаар бэлтгэсэн гэж үзэж байна

Тэгвэл ямар ч онц байдал үүсээгүй байхад тусгай хүчнийхэн “Баянгол” зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттуллгын оффист нэвтэрсэн нь цаанаа учир шалтгаантай гэж Х.Баттулга гишүүн үзлээ. Өөрийнх нь баталсан дүрэм, журамд байхгүй чиг, үүргээр тусгай хүчнийг дайчилж “Баянгол” зочид буудалд нэвтэрсэн нь хүч хэрэглэсэн үйл ажиллагаа гэж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг шалгуулах хүсэлт гаргаад байна.

Энэ асуудлаар эрхэм гишүүн,  Хууль зүйн сайд Д.Дорлигжавд
“...Компанийн энгийн ажилтан, албан хаагчдын буюу энгийн иргэдийн эсрэг бүрэн зэвсэглэсэн цагдаагийн тусгай хүчийг ашиглах ямар ч шаардлага үүсээгүй байхад Цагдаагийн дарга Р.Чингис албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн Цагдаагийн Тусгай тасгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зэвсэглэн ашиглалаа.
Зэвсэглэсэн тусгай хүчний алба хаагчид баг зүүн нүүрээ нууж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж галт зэвсэг ашиглан миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо гэж үзэж байна.
Хэрэв надтай хамт УИХ-ын нэр бүхий гишүүд хамт байгаагүй бол эсэргүүцэл үзүүлсэн гэдэг зохиомол орчин үүсгэж амь насанд халдахаар бэлтгэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж шалгуулах хүсэлт гаргаж байна” хэмээн ханджээ.

Р.Чингис яагаад тусгай хүчнийг дайчлав

ЦЕГ-ын дарга л зөвхөн Тусгай ажиллагааны газрыг хөдөлгөх хүчтэй. Тэгэхээр  Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингист үндэслэл, шаардлага байж л таарна. Хэрвээ, Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүсэлтийг хүлээж аваад, хуулийн дагуу шалгавал, Р.Чингис “долоон булчирхайгаа” тоочихоос аргагүй. Гэхдээ “Баянгол”-д үүссэн асуудал нь халив давж дэвэрсэн хэрэг байх талтай. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэлснээр бол Шинэ төмөр зам болоод Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг гөвөөд, гөвөөд юу ч олоогүй тул одоо түүнтэй хамааралтай гэсэн бүрийг “сэгсэрч” гарсан гэх. Магадгүй, үүний цаана Тавантолгойг санаан зоргоор хөдөлгөж чадаагүй “нүүрсчин нам”, тэдний ардах бизнес бүлэглэл, “ММС” корпорацын “дефолт” гээд илүү том зураглал ч байж болно.
Үнэндээ Х.Баттулга, З.Энхболд, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд байгаагүй бол Тавантолгой “Шенхуа”-д очиж, бүх ард түмний хэмээн Үндсэн хуульд тунхагласан газар доорх баялаг аль нэг компанийн өрийн барьцаанд шавхагдах байлаа. Тиймээс түүнийг гоочилж, улс төрөөс гаргачихвал эсвэл “аавынд” хийж хэлмэгдүүлвэл бүх зүйл “хонгилийн улс төрөөр” хялбархан бүтэх ч юм билүү.
Харин Р.Чингисийн нэр энд тэндгүй бичигдэж, ашиг сонирхлын оролцоотой юм шиг харагдаж буй хардлага бас бий.
 
Хардлага нэг:
“1989 онд Оросын дотоод явдлын яамны академыг Цагдаагийн хурандаа Төрмандах, Чингис нар хамт төгссөн байна. Төрмандах нь харин “MCS” компанийн Оджаргалтай 10 жилд нэг ангид суралцаж байсан аж. Мөн 2000 онд Эрүүл мэндийн сайд байсан Нямдаваа гэж хүн тендер зарлахад “MCS” компани оролцоод булхайн үйлдэл хийж байсан. Харин энэ хэргийг Р.Чингис шалгаж байсан. Тиймээс Төрмандах өөрийн ангийн Оджаргалд туслаад Чингистэй танилцуулж байсан түүх байдаг. Үүнээс хойш миний ажигласнаар Чингис 2000 оноос хойш “MCS” компаниас салаагүй. Нэг ангийн гурван хүүхдийн холбоос болчихоод байна” гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар гуравдугаар сарын 16-нд манай сонинд ярилцлага өгч байв.

Хардлага хоёр: Шинэ төмөр зам төслийн хүрээнд Х.Баттулга нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-аас шалгаж байгаа. Гэхдээ энэ хэргийг хариуцаж байсан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Бат-Олзвой Х.Баттулга нар бус Л.Оюунбат (“Энержи Ресурс” дэд захирал)-ыг үнийн дүнг нэмэгдүүлж, улсыг залилан мэхэлсэн байх талтай гэж үзсэн байдаг. Тиймээс 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр түүнийг мөрдөн байцаагчийн хууль ёсны тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан. Гэтэл маргааш нь ойлгомжгүй байдлаар Л.Оюунбатыг цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд суллачихжээ. Хэрэв Л.Оюунбат удаан хугацаар цагдан хоригдсон бол “Энержи Ресурс” түүний толгой болох “ММС” корпорацын хувьцаа унах өндөр магадлалтай байв.

Хардлага гурав: Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотойгоор тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн яаманд санхүү мөнгөтэй огт холбоогүй ажилладаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахыг баривчилсан байдаг. Тэрээр хөхүүл хүүхэдтэй байсан бөгөөд Цагдан хорих 461-р ангид өлсөгдөн хүртэл зарлаж, үнэний төлөө тэмцэж байсан юм. Харин түүнийг хөхүүл байхад цагдан хоригсон нь иргэний нийгмийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан бөгөөд цагдаагийн газраас түүнийг суллахдаа “хуулийн дагуу” гэж тодотгодог. Гэвч, энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингис болон Хуульзүйн сайд Д.Дорлигжав хоёрын яриа зөрж байсан байдаг.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгатай Р.Чингис утсаар ярихдаа “Би дарга, цэрэгт нь үүрэг чиглэл өглөө. Ой долоон сартай бор хоолонд орчихсон гээд надад танилцуулж байсан. Би “Биш ээ. Уянга гишүүн ийм зүйл ярьж байна. Хүний ёсоор хандах ёстой. Хөхүүлэх юм бол хүүхдийг нь оруул. Хөхүүл хүүхэдтэй юм бол гарга” гэсэн үүрэг чиглэл өгчихсөн байгаа” гэсэн байдаг. Гэвч Д.Дорлигжав “Р.Чингис надад хэлэхдээ “Гурван настай хүүхэдтэй” гэж хэлсэн” гэж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан