Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Саяхүү: Бидний зөв байсныг цаг хугацаа харуулна


ХҮН намын орон нутаг хариуцсан хэлтсийн дарга Б.Саяхүүтай тус намын дотоод зөрчлийн талаар ярилцлаа.

-Та ХҮН намд хэзээнээс эхлэж ажиллаж байна?

-Би намд 2014 оны 11 дүгээр сараас ажилласан. Хөдөлмөрийн Үндэсний намын хамгийн анхны Анхан шатны үүр болон Дунд шатны намын хороог байгуулцахад гар бие оролцож Сонгинохайрхан дүүрэгт намын анхан дунд шатны нэгжүүдийг байгуулцсан. Үүнээс хойш Сонгинохайрхан Дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр ажиллах хугацаанд давхар ХҮН-ын Улстөрийн ажилтнаар ажилласан. Жил хагасын хугацаанд СХД-ийн намын хороог бэхжүүлэхэд өөрийн багаахан хүч хөдөлмөрийг зарцуулсан юм.  2016 оны 1 дүгээр сараас эхлэн өөрийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн намын хорооны Улс төрийн ажилтнаа өгч Төв аппаратад Орон нутгийг хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж өдийг хүрлээ.

-ХҮН-ын төв аппаратад сүүлийн үед юу болоод байна?

-Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд нам дээр үүсээд байсан нөхцөл байдал, удирдлагуудын хоорондын зөрчилдөөний асуудал, талцал хуваагдал жирийн гишүүд бидний хувьд маш хэцүү хүндхэн өдрүүд байлаа. Энэ хүнд байдал даамжран намын сонгуулийн бэлтгэл байдлаа хангах цаашлаад сонгуульд амжилттай оролцох ажлыг зохион байгуулахын оронд хүсэл эрмэлзэл дүүрэн, хэн нэгэн даргын  гар хөл болж гүйгээгүй өөрийн итгэл үнэмшлээр намд элсэн орсон  ажлын албаны залуучуудыг ямар ч үндэслэл шалтгаангүйгээр халж солих дараа дараагийн хүнээ халах үндэслэл хайж байгаа явдал хэрээс хэтрээд байна. Намын Төв аппаратад ажиллаж байгаа гишүүдийг хооронд нь зөрчилдүүлж, эв нэгдлийг хангаж чадахгүй байгаа нь одоогийн ерөнхий нарийн бичгийн даргын  буруу. Түүний энэхүү үл ойлгогдох зан авир, энгийн гишүүдийг юуны учир хооронд талцуулах нь болсныг ойлгоход бэрх байна. Энэхүү буруу арга барилаар намыг удирдаж байгаа ерөнхий нарийн бичгийн даргад арга хэмжээ авахыг төв аппаратад ажиллаж байсан ажлын албаны 7 гишүүнээс анхлан санаачилж намын даргадаа шаардлага хүргүүлсэн юм.

-Та нарыг намын бусад гишүүд хэр дэмжиж байгаа вэ?

-Орон нутаг, улс төрийн ажилтнууд биднийг дэмжиж байгаа, дэмжинэ гэдгээ ч утсаар илэрхийлсэн.Харин намын удирдлагын зүгээс сонгууль болох гэж байхад ийм асуудал бүү гаргаач гэж гуйсан, аргадсан сураг байсан. Ер нь энэ бүхэн ганц хүний асуудал биш л дээ. Намын олон гишүүн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг болсон. Тэдэнд элдвээр шахалт үзүүлж байгаа нь тодорхой. Бидний зөв байсныг цаг хугацаа харуулна.

- Маргаантай байгаа талуудын хамтын шийдвэрээр одоогийн ЕНБД-аа сонгосон уу?

-Би хуучин байсан аппаратад Т.Доржхандтай ажиллаж байсан,  түүнийг унагасны дараа цагаан сараар ерөнхий нарийн бичгийн даргаар өөрийгөө тодруулсан Н.Одонгуагийн удирдлагад ажилласан.

- ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болох Н.Одонгуагийн ажлын арга барил яагаад болохгүй байгаа юм бол?

-Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Одонгуа нь намын дотоод зөрчлийг бий болгож, намын удирдлагуудыг хагаралдуулаад зогсохгүй энэхүү албан тушаалд томилогдохоосоо өмнө одоог хүртэл намын гүйцэтгэлийн ажлын албаны хүмүүс болон жирийн гишүүд, идэвхтнүүдтэй харилцаж ажиллахдаа наад захын ёс зүйгүй, өөрийн хувийн байгууллагадаа ажиллуулж байгаа мэт арга барилаар хандан, гишүүд дэмжигчидтэй ялгаварлан харилцаж, харилцааны энгийн соёл суугаагүй, ёс зүйгүй байдал гаргаж байснаас гадна намын их хурлаас баталсан намын дүрмийг удаа дараа зөрчин  хууль бус үйлдлүүд гаргаж ирснийг жирийн гишүүд бид үүнийг өнөөдрийг хүртэл тэвчсээр ирсэн юм. Намын гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг намын ажлын албыг өөрийн эрх ашигт нийцүүлэн удирдаж, ажлын албаныхныг үндэслэлгүй, өөрийн дур зоргоор буюу өөрийн хүссэн үедээ ажлаас нь халах, танилуудаа оруулж ирэх, ашиг сонирхол нэгтэй өөрт нь долигоносон зулгуйдагч нөхдүүдээр дүүргэж, ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь тавих боломжтой байсан ч зөвхөн өөрийн хүслээр цалин хөлсийг нь нэмж, хасах, хойшлуулах зэргээр ажлын байрны дарамтыг байнга бий болгож өндөр дээд боловсролтой гэмээргүй хачин зан авир гаргасаар ирсэн.

- Сүүлийн хэдэн сар танай нам дотроо их зөрчилтэй байлаа.  Та аль талд нь зогсч байгаа вэ?

-Би энэ намд өөрийн итгэл үнэмшлээр элсч, Монгол улсаа хөгжүүлэх, өнөөгийн бусармаг нийгмийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах, өөрийн ур чадвараар өсөж дэвждэг нийгмийг бий болгохын тулд нэгдсэн болохоос биш хэн нэгний талд орж ажиллах гэж элсээгүй. Манай удирдлагууд ядаж энгийн нэг ойлголтыг мэдэж авах хэрэгтэй байна. Өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, зөв юм дуугарсан гишүүдээ хэн чамайг ингэ гэж хэлсэн, хэний захиалга юм гэх мэтээр хардаж, сэрдэж намын бусад ажилтнууд болон гишүүдэд харлуулах ажлыг удирдлагын зүгээс зохион байгуулж байна. Энэ нам чинь хардлага сэрдлэгээр ажиллаж, хамаатан садан, найз нөхдийнх байх юм бол энгийн эгэл гишүүд биднийг яах гэж элсүүлдэг юм бэ. Тэднээрээ дамжуулан намаа удирдан зохион байгуулж болно шүү дээ.

-Сонгууль хаяанд ирлээ. Танай нам ирэх  сонгуульд орж чадах уу? 

-Миний харж байгаагаар бол маргаантай байгаа асуудлаа шийдэх, зөвшилцөлд хүрч, эргэж нэгдэж чадсан цагт л сонгуульд орж чадна,  бүр цаашлаад амжилттай оролцож чадах байх. Яг одоогийн нөхцөл байдал удах тусам сонгуульд биднийг оруулахгүй байх сонирхолтой талуудын хүсэл биелж байх шиг л харагдаж байна. Энэ хүсэл Одонгуад л илүү байх шиг байна.

0 Сэтгэгдэл
хэдэн балиар хор хутгасан мөнгөтэй нөхдүүд энэ мэт залуусын итгэл сэтгэл хөдөлмөрийг үнэ цэнэгүй болгосон. энэ залууг харж л байсан мундаг залуу
Итгэл сэтгэлээрээ нэгдсэн залуусын урмыг хуг тасалсандаа энэ намын удирдлага гээд байгаа нөхдүүд
Zaluusiin itgel naidvariig nugchin dardag ene olon darga nar bugd ooriin chadlaaraa deeshee garch irsen gej hen ch helehgui dandaa ardaa tom tom buleg humuustei. Ene emegtei bol chadlaaraa geheesee iluu AN gar hol bolohiig bi batlaj chadna
ажил хийж чадахгүй энэ мэт хутгагчид гудамжаар л нэг байна. нэг л том дарга болох мөрөөдөл. хүнд удирдуулж ажиллаж сурах хүнээс үг дааж сурах чухалшүү
зөв шүү, зөв үедээ дуугарсанг чинь дэмжиж байгаа:
зөв шүү, зөв үедээ дуугарсанг чинь дэмжиж байгаа:
Энэ ярилцалгийг уншаад бодогдож байгаа зүйл бол Хичнээн намын гишүүн байлаа гээд алдаа дутагдал гаргасан цалин авч ажил хийж байгаа ажилчдад хариуцлага тооцох нь зөв юм. Одоогийн залуус өөрийн толгой дээрх бухлыг харахгүй хүний толгой дээрх өвсийг л харах болж дээ. Өөрсдөө ажилдаа сайн идвэх зүтгэл сайтай бол юу гэж ажлаасаа халагдаж цалингаа хасуулхав дээ тийм биз дээ
Хамгийн их уншсан