“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Баянхонгорчууд сонгох эрхээ хамгаалахаар нийслэлд иржээ

Баянхонгор аймгийн иргэд Улаанбаатарт иржээ. Тэд аймагтаа Нутгийн ордныхоо өмнө жагсаал хийн, бидний сонголтоор бидний дуу хоолой болохоор төрд зүтгэж байгаа Х.Баттулга гишүүнийг маань яагаад ийм байдалд оруулах болов гэдгийг төрийн гурван өндөрлөгөөс лавласан захидал ч илгээж.
Гэхдээ захидлынхаа хариуг ч авч амжилгүй хот руу яаравчлан хөдөлж. Магадгүй хэзээ ч хариу ирэхгүй ч байсан байж мэдэх. Тиймээс хотод ирж захидлынхаа хариуг авахаар болж, сэтгэл зүрхээрээ нэгдсэн гэдгээ ч дуулгалаа. Гэхдээ юу юугүй жагсаал цуглаан хийлгүй эхлээд захидлынхаа хариуг авья. Гишүүнийхээ амнаас энэ бүхний тухай сонсоё. АН-ын даргатай уулзая.
Хэрвээ энэ хүний сонгогдох эрхэнд халдах гэж байгаа бол бид хамгаалья. Сонгох эрхийнхээ төлөө тэмцье. Бид энэ хүнд итгэл хүлээлгэж сонгодог шигээ Ерөнхийлөгчид нь итгэл хүлээлгэсэн. Ерөнхийлөгчийнхөө үгийг бас сонсмоор байна. Жиргээчидтэй уулзсан юм чинь хол нутгаас зорьж ирсэн биднийг хүлээж авч, магадгүй бидний үгийг сонсох байх гэж итгэж ирсэн гэцгээж байлаа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар иргэд сонгогчдынхоо төлөөллийг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонссон байна.

0 Сэтгэгдэл