Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Л.Төр-Од: Авлигатай тэмцэх хүсэлгүй улстөрчид УИХ-д байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар мэдээлэл хийхдээ АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар яаравчлан шийдвэрлэх гэж байгаа нь  цаг хугацааны хувьд хэт түргэдсэн асуудал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дарга Н.Ганболдыг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үетэй давхцан байгаа гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын  сонгууль дөхсөн энэ үед УИХ-ын нэр бүхий гишүүд, улстөрчдийн зүгээс АТГ-ын хараат бус ажиллах эрхэд халдаж болзошгүй эрхзүйн акт, хууль тогтоомж өнгөрсөн жилээс эхлэн санаачилж эхэлсэн нь цаанаа учиртай  гээд  ОНЗ-ийн дарга Л.Төр-Од  өнгөрсөн жил л гэхэд УИХ-ын гишүүд Өршөөлийн тухай хуульд авлигын хэрэгт холбоотой хүмүүсийг багтаах гэж байсныг жишээ болголоо.

Авлигатай тэмцэх газрын  ОНЗ-ийн дарга Л.Төр-Од авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй улстөрчид манайд байна гээд “З.Энхболд, М.Энхболд, Г.Батхүү, С.Баярцогт, Сү.Батболд тэргүүтэй гишүүд нэн  тэргүүнд авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй байгааг шууд хэлэх хэрэгтэй” гэлээ.
0 Сэтгэгдэл
Yagaad ed nar dyrgvi bgaa ni oilgomjtoi xereg bish vv Edgeer xvmvvs bvgd awilga awsan nyytsaar möngö ygaasan yls tvvniigee il tod gargaxgvin vvdnees dyrgvitsej bgaa yum.Myy baasnyyd
Хамгийн их уншсан