Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Сергей Лавров Монгол Улсыг үл тоомсорлов уу

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг Монгол Улсад нэг өдрийн албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатарт ирэхэд нь Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн олон улсын Чингисхаан нисэх буудалд төрийн хүндэт харуул жагсаан, хоёр улсын төрийн дуулал эгшиглүүлэн  угтаж авав.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Цэнхэр жинсэн өмд, түүнтэй хосолсон өнгөтэй цамцныхаа гадуур хар пиджак өмсөн зангиагүй бууж ирлээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам, манай Гадаад хэргийн яамны ч албан мэдээнд түүний айлчлалыг “Албан ёсны” хэмээн тодотгож Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй чухал яриа хэлэлцээр хийнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхана гэж бичиж байна.

Ийм атлаа хөрш орондоо албан ёсоор айлчилж байгаа Төрийн сайд ийн хувцасласныг иргэд гярхай хүлээн авч “Манай улсыг тоохгүй байна уу”, “Доромжилж байгаа юм уу”, “Манай гадаад хэргийн яамныхан юу анзаардаг юм” гэхчлэн бичиж байна.

Юутай ч нэгэн цагт улс төр эдийн засгийн талаар Монгол Улсыг бүрэн эрхшээлдээ хараат байлгасан ЗХУ-ын хойчийг залгамжлагч ОХУ-ын төрийн сайд Монгол Улсад албан ёсоор айлчлахдаа жинстэй, зангиагүй ирж байна.
Төрийн тэргүүн, Ерөнхий сайдтай уулзахдаа ямар хувцастай очих хүн юм бол.
0 Сэтгэгдэл
Монгол улс гэж байхаа больж байгаагийн илрэл дээ
Tegeed uu gej. Odoo mongolchuudiig hen tooh um be....
БОЛЬЁ ОО
ТӨР УЛС, ТӨРӨЛХ ХЭЛЭЭ Ч ХАЙРЛАХ СЭТГЭЛГҮЙ ТЭНЭГ БИДНИЙГ ХЭН ХҮНДЛЭХ ВЭ. ЗАХЫН ЖИШЭЭ ХЭЛЭХЭД: "П-да" ГЭДЭГ ОРОСЫН АДГИЙН ХАРААЛЫГ МОНГОЛЧУУД АМНЫ УНШЛАГА БОЛГОСОН БАЙХАД ОРОС ХҮН ЯАЖ ХАНДАХ НЬ ТОДОРХОЙ ШҮ ДЭ.
Бүдүүлэг, дээрэнгүй Оросуудын ердийн нэг зан шүү дээ...
Бүдүүлэг, дээрэнгүй Оросуудын ердийн нэг зан шүү дээ...
Энэ бол Оросууд илэрхий биднийг дорд үзэж байгаа хэрэг биш үү? Манай Гадаад хэргийн сайдыг үл тоож байгаа хэрэг бус уу?
БАРУУнЫХАН МОНГОЛЫГ АРДЧИЛСАН МАЛЫН ХАШАА гэж ХОЧИЛДОГ
Энэ бол Оросууд илэрхий биднийг дорд үзэж байгаа хэрэг биш үү? Манай Гадаад хэргийн сайдыг үл тоож байгаа хэрэг бус уу?
Хамгийн их уншсан