Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Сонгогчид УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болно, гэхдээ УИХ шийднэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд нь элдэв хэрэгт холбогдож сэижгтнээр шалгагдан, нэр дурдагдан иргэд сонгогчдын шүүмжлэлд өртдөг ч ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг явдал монгол  улсад түгээл болсон. Заримыг нь хууль сахиулах байгууллага шалгах, баривчлах санал ирүүлдэгч УИХ, ҮХЦ-ийн ангийн нөхөд нь халдашгүй бүрэн эрх гэдгээр халхавчлан хамгаалж хуулийн хариуцлагаас зугтаалгадаг явдал хавтгайрсан. Иргэд сонгогчид, хууль тогтоогчид гэм буруутайг нь дэлгээд яриад, тогтоочихоод байхад л сандал дээрээ суучихаад нүүр нь улайхгүй, нүд нь бүлтийхгүй гишүүн, албан тушаалтан монголоор дүүрэн.

Үүнээс үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалд:

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл нь 6 бүлэг, 24 зүйлээс бүрдэнэ.
Хуулийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг зорив.
Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулах бөгөөд албан тушаалтанд өөрт нь ганцаарчлан хаалттай сануулах, эсхүл нийтэд зарлаж нээлттэй сануулах хэлбэртэй байна. Түүнчлэн холбогдох бусад хуульд заасны дагуу сахилгын хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан.

Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгав.
Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх  улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд  хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.

Хуулийн хоёрдугаар бүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг тодорхой тусгаж, огцруулах эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгав.

Гуравдугаар бүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга, дэд даргыг огцруулах үндэслэл, хэлэлцэн шийдвэрлэх журмыг зааж, холбогдох журмын дагуу Улсын Их Хурлын чуулганд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлын тухайд тойргоос сонгогдсон гишүүнийг сонгогчдоос гаргасан хүсэлт, нам, эвслийн нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг анх нэр дэвшүүлсэн намын бага хурал, түүнтэй адилтгах нэгжийн гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын чуулганд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгасан.
 
Дөрөвдүгээр бүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтныг огцруулах үндэслэлийг өргөжүүлэн тусгаж, огцруулах эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгаж, холбогдох бусад харилцааг зохицуулсан. Мөн аймаг, нийслэлийн Засаг даргыг огцруулах үндэслэлийг заасан.

Тавдугаар бүлэгт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах үндэслэлийг зааж, огцруулах эсэх асуудлыг хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар  шийдвэрлэхээр тусгалаа.

Зургадугаар бүлэгт
иргэдээс мэдээлэл гаргах, огцруулах тухай санал гарсныг албан тушаалтанд мэдэгдэх, магадлан шалгах ажиллагаа явуулах, огцруулах асуудлыг хэлэлцэх, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн болон албан тушаалтны хууль тогтоомж зөрчсөний улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэхасуудлыг зохицуулсан болно” гэж тусгажээ.

Хамгийн харамсалтай нь “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль”-ийн төслийг УИХ хэлэлцэж батална. Тэгэхээр хуулиас гадуур амьдрахыг хүсэгч эрхэм түшээд энэ хуулийг хэлэлцэнэ, батална гэдэг нь юу л бол.

Баталлаа гэхэд хэн нэгэн гишүүнийг гэмт хэрэгт холбогдолтойг нь батлаад, эсвэл ард иргэд сонгогчид эргүүлэн татах саналаа УИХ-д өгөхөд өнөө л “ангийн нөхөд” нь энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэг бас эргэлзээтэй.

Юутай ч нэгэн сонирхолтой хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг УИХ хэлэлцэж байна. Яахыг нь харж л байхаас.......
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан