“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Намуудын хурал Цэцийн шийдвэртэй уялдаатай юу
Л.НОМИН
Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Маргааныг хянан хэлэлцэх ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг энэ баасан гарагт буюу 22-ны өдөр хийхээр товлосон байна.
Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ” гэж заасан.
Харин Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, мөн зүйлийн 3-т “Улсын Их хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж тус тус заасан байтал Сонгуулийн хууль эдгээрийг зөрчсөн гэж хандсан байна. “Улсын Их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэж заасныг зөрчиж хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоогоор УИХ-ын гишүүний 48-ыг тойргоос, 28-ыг нь жагсаалтаар сонгохыг Үндсэн хуульд харшилж буйд маргаан үүсгэж, хянаж үзэхээр болжээ.
Харин өнгөрсөн баасан гарагт зарим цахим сайтаар ҮХЦ-ээс УИХ-ын гишүүдийг жагсаалтаар сонгох Сонгуулийн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан тухай мэдээлэл гарсан. Цэц хурлаа 22-нд зарлаад байхад шийдвэр нь гарчихсан байгаа тухай мессэж яваад эхэлчихэж. Ойрын үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр жижиг мажоритор тогтолцоогоор сонгууль явуулахаар МАН, АН тохиролцсон гэх болов. Тэгэхээр энэ албан бус байдлаар хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч энэ долоо хоногт үйл явдал өрнөх гээд буй нь хардлага төрүүлээд байгаа.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр товлоод байсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хойшлох нэг шалтгаан энэ үү. Байж болох ч ирц бүрдэхэд хүндрэл гарсан гэх мэдээлэл нөгөө талаас явав. Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр хуралдахаар товлотол ҮЗХ-ны гишүүдийн ирц бүрдээгүй тул цуцалж байсан юм. Зарим эх сурвалж фракцуудыг ирцээ бүрдүүлж, хурлаа хийх даалгавар АН-ын удирдлагуудаас өгсөн гэв. Өнөөдөр товлосон хурлаар сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, нэр дэвшигчдээ ярилцах сураг гарлаа. Намын удирдлагуудыг жинхлэх зэрэг нь энэ удаад чухал асуудал биш бололтой. Сонгууль хаяанд ирсэн байгаа болохоор нэр дэвшихээр горилогчдыг урьдчилан тохирч магадгүй. Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулах хуулийн хугацаа удахгүй болох аж. Тиймээс ҮХЗ-гоор сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ гэдэг албан бус мэдээлэл мөн бий. Энэ сарын 30-наас өмнө УИХ-ын сонгууль, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл хүсэлтээ хүргүүлэх хуулийн хугацаатай. Тэгэхээр олон улсын хурал, чуулган гээд АСЕМ-ын уулзалт арга хэмжээ энэ долоо хоногт эхэлж буй болохоор ҮЗХ-г хуралдуулах шаардлага байгаа. Зөвхөн ҮЗХ гэлтгүй МАН-ын Бага хурал ч товоо өнөөдөр гаргасан.
Долоо хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, өнөөдөр хийхээр Бага хурлаа зарласан. Удирдах зөвлөлөөрөө МАХН-тай эвсэх талаар ярьсан ч 60:40 гэсэн харьцаатай хуваарилалтыг дэмжээгүй гэж байсан. Тэгвэл өнөөдөр болох Бага хурлаар үүнийг гишүүдээсээ асууж, эцсийн шийд гаргаж, хариугаа албан ёсоор МАХН-д өгөх гэнэ. Хоёр талаас байгуулсан ажлын хэсэг ихэнх асуудалд санал нэгдсэн тул Бага хурлаас шийдвэр гаргуулахаар болсон ч гэсэн мэдээлэл түгсэн. Юутай ч, намууд нэгдэх боломжгүй тул эвсэх талаар л ярих юм. Тэгэхийн тулд Бага хурлын гишүүдийнхээ зөвшөөрлийг авах ёстой. Бага хурал мэдээж сонгуульд нэр дэвшигчид, мөрийн хөтөлбөр гээд цаг үеийн асуудлаа шийдэх байх. Хэрэв МАХН-тай эвсэхээр бол нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн боломж улам л хумигдана. 60:40 боломжгүй хувилбар учир 70:30 гэх байдлаар тавьсан шаардлага, шалгуур улам л буурна. Гэхдээ аль альд таалагдах шийдвэр гаргах хэцүү даалгаварыг Бага хурал биелүүлж чадах болов уу.
Намуудаас эвсэх, нэгдэх саналд тоймтой хариу өгөхгүй яваа Иргэний зориг ногоон нам өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Үндэсний хорооны хурал нь өнгөрсөн бямба гарагт дашнямтай билэгт сайн өдөр гэж хуралдсан байна. ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшихээр болсон тул сонгуульт ажлаа өгчээ. Ингээд хоёр хүн өрсөлдөж, дэд дарга М.Хүрэлсүх генсек болсон байна. Харин сонгуульд хэрхэн оролцох талаараа маргааш хуралдах аж. Хоёр том намын хурлуудыг ажиглаж байгаад эцсийн шийдвэрээ гаргах гэсэн ч байж болох. АН-аас нэгдэх санал хүргүүлсэн боловч нэгдсэн хариу өгөөгүй. Зарим сумын намын хороод нь АН-тай нэгдэхээр санамж бичиг байгуулаад байсан. Гэвч дээрээ болохоор МҮАН-тай эвсэх ч юм шиг ярьж эхэлсэн ИЗНН хамгийн ойлгомжгүй байдалтай байгаа нь. Одоогоор АН-тай хамтрах байдлаар засгийн эрх барьж, Ерөнхий сайдын зөвлөхөөр хүртэл намынхаа гишүүнийг ажиллуулж буй. Тиймээс л АН-ын ҮЗХ-ны хурлыг ажиглаж байгаад Үндэсний хорооны хурлаа үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой.
Энэ мэтчлэн намууд эмх цэгцэндээ орж, сонгуулийн тактиктаа шилжиж байгаатай зэрэгцэн Цэц Сонгуулийн хуулиас намын жагсаалтаар нэр дэвшүүлэх нь зөв бурууг хэлэлцэх гэж буй тохиолдол уу, тохиролцоо юу.
-Өнөөдөр АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хурал, маргааш ИЗНН-ын Үндэсний хороо хуралдана-
Л.НОМИН
Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Маргааныг хянан хэлэлцэх ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг энэ баасан гарагт буюу 22-ны өдөр хийхээр товлосон байна. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ” гэж заасан.

0 Сэтгэгдэл