“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Ч.Сайханбилэг: Өрийн асуудлаар иргэдэд айдас төрүүлж байна
УИХ дахь сөрөг хүчний бүлэг Монгол Улсын гадаад өр, зээл ихсэж, социализмын 70 жилд аваагүй өрийг сүүлийн дөрвөн жилд авсан гэж үзэж байна. Мөн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн орлох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд зам, гүүр барьж, эргэн төлөгдөхгүй зүйлд зарцуулсан нь буруу гэж Засгийн газрыг буруутгаж байгаа юм.

Харин өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Монгол Улсын гадаад өр, зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “сүүлийн үед өрийн асуудлаар улстөржих болж, цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтийн дунд Засгийн газар, Улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар цаг үеийн энэхүү мэдээллийг хийж байна” гэсэн юм.
Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар
“Улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж байна. Хувийн салбарын гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтыг гадаадын зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид нь эрсдэлээ өөрсдөө хүлээн олгодог бөгөөд Засгийн газар баталгаа гаргаагүй тохиолдолд ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй.
Төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг өр бол Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 55 хувь гэсэн өрийн хязгаарт бүрэн нийцэж байна. Энэ нь Засгийн газар хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байгаа аж.
Олон улсын хөрөнгө оруулагчид, үнэлгээний байгууллагууд аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэйгээр тухайн улс авсан зээлээ эргүүлээд төлж чадах эсэхэд анхаарлаа хандуулдаг. Ингэхдээ Засгийн газрын өрийг ДНБ, экспортын орлого, Засгийн газрын орлого, Засгийн газрын өрийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдтэй харьцуулдаг нь тухайн улсын төлбөрийн чадвар, өрийг барагдуулах боломжийг тодорхойлж, түүнд үндэслэн зээл олгох болон хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг байна. Иймээс нэг хүнд ногдох орлого, ДНБ-ий бодит өсөлт, ажилгүйдлийн хэмжээ, бүтээмж зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү ач холбогдол өгдөг байна.
Харин Засгийн газрын зүгээс цаашид Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд УИХ-аас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт тулгуурлан өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байгаа аж.
Харин “монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа. Өрийн талаар хэт дэвэргэн, өрөөсгөл байдлаар ярих нь нийгмийг худал, ташаа мэдээллээр төөрөгдүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлж, хүүгийн зардлыг өсгөж, өрийн удирдлагын бодлого, зорилтууд хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэл байгааг хаана хаанаа анхаарч, ажиллахыг хүсч байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Ерөнхий сайдаа дөнгөж төрж байгаа хүүхдээс эхлээд монгол улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байгаа нь чин үнэн шүү дээ. Энэ бол АН-ынхан та нарын өнгөрсөн 4 жилд хийсэн ажил шүү дээ.

0 Сэтгэгдэл
2016.04.18