Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Нийслэлийн АН дангаараа сонгуульд оролцоно
Б.АНАР

Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны хурал өчигдөр боллоо. Энэхүү хурлаар 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах, сонгуульд оролцох шийдвэрээ гаргах, намын сонгуулийн хороогоо байгуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд хуралд оролцсон гишүүдийнхээ 100 хувийн саналаар намын мөрийн хөтөлбөрөө баталж, Нийслэлийн Ардчилсан нам дангаараа 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргалаа.

Мөн Нийслэлийн Ардчилсан намын Сонгуулийн салбар хороог байгуулав. Даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий менежерээр нь Нийслэлийн ИТХ-ын дарга, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд нар ажиллахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан