Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Д.Сүхбаатар:Яагаад заавал соёлын байгууллагын өмнө жагсах ёстой гэж
Үзвэр үйлчилгээ, соёлын байгууллагын орчимд жагсаал, цуглаан хийхийг хориглох тухай Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн хурлын шийдвэр гарсан. Ингэснээр Монголын үндэсний музейн урд талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний ойр орчимд жагсаал, цуглаан хийх боломжгүй болж музейн үйлчлүүлэгчид ч тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдсэн. Энэ талаар Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатартай ярилцлаа.

-Танай музейн орчимд жагсч, цуглах нь хэвийн үзэгдэл болсон. Хэдийгээр иргэд үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байнагэдэг ч танай байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулсаар ирсэн. Та ч энэ асуудалтай тууштай тэмцэж, шийдвэрлүүлж чадлаа?

-Монголын үндэсний музейн эргэн тойронд үүсээд буй асуудлаар миний бие Нийслэлийн удирдлагуудад удаа дараа хандаж, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс гээд холбогдох байгууллагад есөн удаа албан бичиг хүргүүлсэн байдаг. Монголын үндэсний музейн урд талбайд сүүлийн жилүүдэд жагсаал, цуглаан хийх нь хэрээс хэтэрч, хамгийн сүүлийнх нь бүтэн жил үргэлжилсэн. Энэ нь үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулж, үзэгчдээс гомдол дагуулах болсон. Тиймээс бид зохих байгууллагуудад энэ талаар гомдол, хүсэлт гаргаж, шалгуулсан. Үүний дүнд “Жагсаал, цуглаан зохион байгуулагчид нь жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах”гэсэн жагсаал, цуглаан хийх тухай хуулийн 11.6 дугаар заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон. Хэдийгээр жагсч, цуглан үг хэлэх эрх, эрх чөлөөгөөэдэлж байгаа ч, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад болж байгаа нь өөр асуудал шүү дээ. Тиймээс бид энэ асуудлыг хуулийн дагуу шийвдэрлэх ёстой гэж үзэн зохих газар нь хандсан нь энэ. Манайхаас албан бичиг хүргүүлэхдээ дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, Монголын үндэсний музейн урд талбайд жагсаал, цуглаан хийхгүй байх арга хэмжээ авч өгөөч гэдэг хүсэлтээ уламжилсан.

-Танай музейгээр жилд хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ. Жагсаал, цуглаантай холбоотойгоор үзэгчдээс гомдол, санал ирсээр байгаа гэсэн үү?

-Манай музейгээр гадаад, дотоодын жуулчдаас гадна их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд, залуус, цэцэрлэгийн насны хүүхэд багачуул үйлчлүүлдэг. Жилд дунджаар 80-85 мянган үзэгч хүлээж авдаг байсан бол энэ тоо жил ирэх тутам буурсаар байгаа. Өнгөрсөн жил гэхэд 60 мянга болтлоо буурсан. Гэхдээ цэцэрлэгийн насны үйлчлүүлэгчдийн тоо өссөн. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх насны 14 мянга гаруй хүүхэд манай музейгээр зочилсон. Бага анги болон цэцэрлэгийн насныхныг багш нар нь дагуулж явдаг.

Гэтэл жагсаал, цуглаан хийж байгаа жагсагчид замын хөдөлгөөн болоод өмнөх талбайг бүччихдэг. Энэ нөхцөлд хүүхдүүдийн аюулгүй байдал яригддаг юм. Энэ асуудалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд эцэг эх, багш, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас гомдол их ирж байгаа. Мөн гадны жуулчид орох, гарах хаалга хаагаад зогсчихлоо гээд гомдол мэдүүлэх нь энүүхэнд. Энэ бүх гомдол, саналыг үндэслэнтухайн жагсаал, цуглааныг зохион байгуулагч иргэн, төрийн бус байгуулагуудад хүсэлт тавьсан. Гэтэл “зөвшөөрөлтэй учраас та нарт хамаагүй” гээд халгаадаггүй. Энэ мэт маргаан үүссэн учраас Нийслэлийн удирдлагуудад энэ асуудлыг уламжилсан хэрэг.

-Музейн сан хөмрөгт хэчнээн тооны үзмэр хадгалагдаж байна вэ. Жагсаал, цуглааны дараа эмх замбараагүй байдал үүсч болзошгүй. Үзмэрүүдийг гал, ус ч гэдэг юмуу, хулгайд өртөхөөс хэрхэн хамгаалж байгаа талаар сонирхмоор байна?

-Долдугаар сарын 1-ний үйл явдал соёлын биет өвд асар их хохирол учруулсан. Энэ үйл явдал давтахгүй гэх баталгаа байхгүй. Монголын үндэсний музейн сан хөмрөгт монголчуудын соёлын үнэт өв болох 56 мянга гаруй үзмэр бий. Эдгээрийг хадгалж, хамгаалан хойч үедээ үлдээх нь бидний үүрэг. Бусад музей үзмэрээ хэрхэн хамгаалдаг вэ, тэр жишгээр л хадгалж, хамгаалдаг. Жагсагчид Чингисийн, Эрх чөлөөний, бүр үгүй бол намын байгууллагынхаа эзэмшлийн талбайд яагаад жагсч болохгүй гэж. Яагаад заавал соёлын байгууллагын өмнөх талбайг эзлэн жагсах ёстой юм гэдгийг ойлгохгүй байгаа.

-Жагсаал, цуглааны улмаас танай байгууллагад учирсан бодит хохирол бий юу?

-Жагсагчид музейн урд талын талбайд, Хэлмэгдэгсдийн хөшөөг тойруулаад гэр барьчихдаг. Гэр барьсан хүмүүс гал түлнэ биз дээ. Мэдээж, ариун цэврийн өрөө байхгүй. Тиймээс ойр орчмыг маш ихээр бохирдуулна. Мөн иргэд амарч, тухлах нийтийн эзэмшлийн талбай дээр бензинээс өгсүүлээд элдэв төрлийн шатамхай бодис асгачихна. Үүний хажуугаар ил задгай гал түлж, үнс нурмаа ил асгадаг гээд тоочоод байвал их зүйл бий. Энэ нь гал гарах эрсдэл дагуулдаг. Мөн гадна тохижилтын ажлуудыг эвдэж, хэмхчинэ. Жагсаал, цуглаан дууссаны дараа манай ажилчид бүх засварыг өөрсдийн зардлаар хийдэг. Сүүлд л гэхэд майхантай жагсаал гээд манай талбайгаар дүүрэн улаан өнгийн майхан барих гэсэн. Манайхан бариулахгүй гээд бас л бөөн асуудал, маргаан үүссэн. Хамгийн анх МАН-ын шинэчлэх хөдөлгөөний залуус манай урд талын талбайд жагсаал хийсэн юм. Их л булган сүүлтэй байлаа.

-Урд талын талбайгаа хааж, төмөр хашаа татчихсан байна. Засварын ажил хийгдэж байгаа юм уу?

-Жагсаал, цуглааны талбар болсон музейн урд талын талбай 165 м2 хэмжээтэй. Тус талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний ойр орчмыг шинэчлэн, засварлаж явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж саадгүй зорчих шат хийж байна. Мөн музейн хоёр давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, гадна талбайд гэрэлтүүлэгт самбар хийнэ. Манайх жил бүр урд талын талбайгаа засч, тохижуулдаг. Засварын ажилд 20-30 сая төгрөг зарцуулдаг байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан