Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Н.Энхбаярын эрхзүйн байдал “МАНАН”-г шалгав
Б.ШИРНЭН

МАХН-ын Бага чуулган өчигдөр эхэллээ. Нацагийн Удвал, Зангадын Баянсэлэнгэ, Намбарын Энхбаяр нарын цөөн тооны “фигур”-ыг эс тооцвол мянгатын, зуутын зэрэг намын үүрийн хорооны гишүүдээс бага хурлын ирц бүрдэж. Ингээд Н.Энхбаяр улс төрийн илтгэлээ уншиж танилцуулсны дараа МАХН-ынхан хаалгаа бөхөлж, дотоод асуудлаа хэлэлцэж эхэлсэн юм. Дотоод асуудал гэдэг нь мөрийн хөтөлбөрийг эс тооцвол, МАН-тай эвсэх л асуудал байгаа юм. Гэхдээ, хуралд хэн сууж, ямар байр суурь илэрхийлж буйгаас илүүтэй, МАХН-ын дарга Н.Энхбаяр юу хэлэх, ямар шийдвэр гаргах нь намынхан болоод Монголын улс төрийг томоохон өөрчлөлт, хөдөлгөөнд оруулж байлаа. Үүний тод жишээ нь, өчигдөр улс төрийн намуудын гэхээс илүүтэй АН-ын эрх ашгийг хөндөж буй “улаан”-уудын эвсэх асуудал дан ганц Н.Энхбаяраас шалтгаалж, МАН ч, АН ч ацан шалаанд орсон явдал байв.


МАН-ын тэвдсэн мэдэгдэл

МАН болоод МАХН гэсэн хоёр талын ажлын хэсэг ирэх сонгуульд эвсэж оролцох боломжтой эсэхийг судалж, уржигдар МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАХН-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийсэн билээ. Тэдний өгсөн мэдээллээр намууд эвсэхээр болж, асуудлыг өнөөдөр нэг мөр дуусгана гэж байв.  
Энэ асуудлыг МАН Бага хурлаар ярилцах байсан ч өчигдөр болсон МАХН-ын Бага чуулганы хариуг хүлээж байлаа. Гэтэл МАХН-ынхан эвсэх боломжгүй гэж мэдэгдээгүй ч, тохиролцооноосоо буцсан талаар МАН яаралтай мэдээлэл хийв.
Тодруулбал, өчигдрийн 15:00 цаг орчмын үед МАН-ын гишүүн, МАХН-тай эвсэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар:
________________

“Н.Энхбаяр дарга бусад нам эвслүүдтэй яриа хийгээд яваад байгаа бололтой. Яг одоогоор хэлэлцэж тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ. Тухайлбал, орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо, саналын тоо харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх гэж байна. Квотыг тогтоохдоо МАН 80, МАХН 20 байна гэдгийг нэмж оруулах, Засаг дарга, ИТХ авсан суудлаас үл хамааран сөөлжилж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцсан. Санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт бий. СЕХ-ны албан тоотоор бол намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг энэ сарын 20-н гэхэд өгөх ёстой. Цаг хугацаа ийм богино байхад тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, санамж бичигт оруулах саналаа олон салаа утгагүйгээр, цаг хугацаа идэхгүйгээр эцсийн хариугаа өгөхийг шаардаж байгаа. Товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол МАН-аас гарч байгаа ажлын хэсэг хамтарч ажиллах боломжгүй гэдэг саналыг төлөөллийн байгууллагадаа оруулахаар төлөвлөж байна” гэсэн юм.
_________________

Харин өчигдрийн 17:30 цагийн үед МАХН-ынхан сөрөг хүчинтэй эвсэх ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ гэх мэдээллийг өгсөн юм. Товчхондоо, МАХН-ын Бага чуулганы гишүүдийн саналгүйгээр, удирдлагын түвшинд зарим нэг зүйлийг өөрчлөх хүсэлтээ МАН-д илгээжээ. Гэхдээ үүнээс илүүтэй, эвсэхээс хүртэл татгалзаж чадна гэхээр Н.Энхбаярт МАН-ынхан тийм ч шаардлагатай биш гэсэн үг билээ.

МАН ашиглуулсан уу

МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын яриан дунд санаатай болон санамсаргүйгээр “Н.Энхбаяр дарга бусад нам эвслүүдтэй яриа хийгээд яваад байгаа бололтой” гэх өгүүлбэр хэлэгдэж. Үнэндээ, улс төрд өрнөж буй үйл явдлаас харвал, дээрх өгүүлбэрийг “Н.Энхбаяр дарга АН-тай яриа хийгээд явна” хэмээн гүйцээчихэж болохоор байгаа юм. МАН-ынхан ирэх оны сонгуульд хамгийн том гуравдагч хүчин гэгдэж байгаа МАХН-тай нэгдэж, ялалт байгуулах л туйлын сонирхолтой байгаа. Энэ нь мэдээж, АН-д сайн зүйл авчрахгүй. Тиймээс МАН+МАХН гэсэн эвслийг хамгийн их эсэргүүцэж байгаа эрх баригч “цэнхэрүүд”-ийн хүсэл болоод МАН-ын олонхи болох сонирхол дээр Н.Энхбаяр тоглолт хийв бололтой.

Харин Н.Энхбаярын дэглэж буй энэ “жүжиг” хоёр өдрийн турш тавигдаж, өчигдөр өндөрлөх тийш хандлаа. Юу гэвэл, энд тэндэхийн нам, эвслийн хуралдааны дундуур Хууль зүйн байнгын хороон дээр Цагаатгалын ажлыг зохион байгуулах комисс ажиллаж, ялтай хүмүүсийн ялыг байхгүй болгох утгатай хуулийн төслийг дэмжүүлсэн мэдээлэл анхаарлаас гадуур өнгөрчээ. Энэ нь Н.Энхбаяр МАН-тай эвсэхгүй байх АН-ын хүслийг биелүүлснээр ирэх оны сонгуульд нэр дэвших шаанстай болсон гэх албан бус мэдээллийг улам бүр лавшруулж байгаа юм.

Ямар учиртай хуулийн төсөл вэ

АТГ Н.Энхбаярыг ялтай тул Шадар сайдад тэнцэхгүй гээд мэдэгдчихсэн. Энэ нь бүр 2017 оны сүүл хүртэл үргэлжлэх тул УИХ-ын сонгуульд тэрээр нэрээ дэвшүүлэх боломжгүй гэж байгаа юм. Хэдийгээр АТГ-т ийм мэдээлэл хийх эрхгүй гэж МАХН-ынхан хэлсэн ч хөдлөшгүй факт болчихлоо. Тэгвэл энэ байдлаас гарахын тулд заавал хуульд гар хүрэх хэрэгтэй болно. Үүнийг АН болоод “Шударга ёс” эвслийн бүлгийн дэмжлэгтэйгээр хийнэ гэхээс МАН болоод “Шударга ёс” эвслийн хүч хүрэхгүй. Тиймээс л хэрвээ, ийм хуулийн төсөл явж байгаа бол тэр нь АН-ын зүгээс дэмжлэг үзүүлсэн байна л гэсэн үг. Гэнэтхэн МАН-тай нэгдэхээ больсон нь ч үүнтэй холбоотой байх магадлалтай.
Тэгвэл хуулийн төсөл ямар агуулгатай бөгөөд тэр нь Н.Энхбаярт ямар хамаарлтай вэ, гэсэн асуултад хариулъя.

Н.Энхбаяр бол Эрүүгийн хуулийн 150.3 болоод 263.2-р  шийтгүүлсэн хүн. Нэг нь онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бол 263.2 нь албан тушаалын гэмт хэрэг гэж явдаг.
1.    150.3 буюу хохирол учруулсан хэргээр ял сонссон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлснээр ялгүй болсон юм.
2.    Харин 263.2-ыг 2009 баталсан Өршөөлийн хуульд хамруулснаар тэрээр энэ зүйл ангиар биеэр эдлэх ял аваагүй.
3.    Түүнчлэн 150.3-аар сонссон биеэр эдлэх ялыг Ерөнхийлөгч уучилсан бол ялгүйд тооцогдох хугацааг нь 2015 оны наймдугаар сард баталсан Өршөөлийн хуулиар дуусгасан юм.

Ингээд өнөөдрийг хүртэл тэрээр зөвхөн 263.2 буюу албан тушаалын гэмт хэрэг үйлдэж байсан гэх үндэслэлээр 2017 он хүртэл ял шийтгэл эдэлж байсан гэх статустай байх юм. Мэдээж, ийм хүнд улс төрийн албан тушаал болоод сонгогдох эрх үйлчлэхгүй.

Тэгвэл Хууль зүйн байнгын хороон дээр ажиллаж буй Цагаатгалын ажлыг зохион байгуулах комисс дараах логик гаргаж, ялтай байдлыг нь хасах боломж бий болгож байна.

Нэгдүгээрт, Аливаа гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүндээс нь шалтгаалж ял болоод нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 1-10 жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй бол ял шийтгэлгүйд тооцдог. Харин энэ хугацаанд гэмт хэрэг үйлдэх юм бол ялыг хүндрүүлэх нөхцөлтэйгээр оноодог. Тэгвэл УИХ-аас Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа нэг гэмт хэрэгт нэг л удаа ял өгнө, өмнө нь авч байсан ял тухайн хүнийг хүндрүүлэх нөхцөлтэй яллах шалтгаан болохгүй гэх логик гаргаж баталсан. 

Хоёрдугаарт, Өнгөрсөн онд баталсан Өршөөлийн хуульд, өршөөлд хамрагдах, үл хамрагдах гэж бий. Гэтэл Н.Энхбаяраар жишээлбэл, тэрээр албан тушаалын хэргээр биеэр эдлэх ялгүй мөртлөө түүний зүйл анги болох 263.2 нь Өршөөлийн хуульд хамрагдаагүй. Өөрөөр хэлбэл, өршөөхгүй байх заалтаар Н.Энхбаяр ял шийтгэлгүй мөртлөө, ямарваа нэг улс төрийн албан тушаалд очно гэхээр өмнө нь ял шийтгэлтэй байсан юм шиг зөрчилдөөн эндээс үүсээд байгаа гэж тайлбарлах нь.

Ямартай ч, Хууль зүйн байнгын хороо хууль хэрэгжүүлэлтийг хангах гэдэг үүднээс дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар тогтоол санаачлан гаргаж болно гэсэн заалтын дагуу тогтоолын төслөөр Байнгын хорооны дэмжлэгийг аваад байна. МАН-ын энэ хуралдаанд ирцээ бүрдүүлж өгөөгүй ч, АН болоод “Шударга ёс” эвслийнхэн ирцээ бүрдүүлж, дэмжүүлсэн гэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан