Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Л.Эрхэмбаяр: Нэг гишүүн нам байгуулаад гарахад гайхах зүйлгүй
Л.НОМИН

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа.

ҮЗХ-ны ээлжит бус хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж дуусаад хурлаа хаалгүй нээлттэй үлдээсэн байна. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд аль нэг нам, эвсэлтэй эвсэхгүй, дангаараа оролцохоо мэдэгдлээ. Мөн Үндэсний аудитын газарт өнөөдрийн дотор багтааж мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх тул гишүүдээрээ хэлэлцүүлжээ. 2012 оны сонгуульд дэвшүүлж орж байсан “Монгол хүн-2020” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тогтсон гэлээ. Мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг энэ үеэр дүгнэн ярилцаад цаашид юуг сайжруулж, дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх талаар ҮЗХ-ны гишүүдийнхээ саналыг сонсчээ.

Товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдээс АН мөрийн хөтөлбөртөө юу нэмж тусгасан, МАХН болон МАН-ын эвсэх асуудал гээд цаг үеийн асуудлыг тодруулсан. Үүнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлж хянуулж байгаа учир ямар асуудал тусгасан тухай нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Дөрөвдүгээр сарын 29-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд намууд сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх ёстой. Түүнээс өмнө аль нэг нам манайд нэгдэх хугацаа бий. Бид сонгуульд эвсэж оролцохгүй нь тодорхой болсон. 1996 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулж оролцсон ч Засгийн газар унасан. Дараа нь М.Энхболд Үндэсний их эвсэл гэж байгуулсан. Эвсэл байгуулах нь эргээд засаглал тогтворгүй байхад гол нөлөө үзүүлсэн болохоор эвсэх нь улс орны тусгаар тогтнол, хөгжилд нөлөөлдөг.

Нэгдэе гэх юм бол хугацаа байгаа. Аймаг, орон нутагт АН-ын хорооны хурлаа хийж байгаа учир ҮЗХ-ны гишүүдийн ирцэнд нөлөөлсөн. Тиймээс ирц 63 хувьтай байсан. Одоо сонгууль ойртсон учраас ҮЗХ-гоор хэлэлцэх асуудал гарвал хурал зарлаад авч хэлэлцэхэд бэлэн. Товлох л юм бол өнөөдөр ч хуралдана. МАН МАХН-тай эвсэх биш нэгдээсэй гэж бодож байгаа. Улс төрийн намуудын төлөвшилд ч сайн нөлөө үзүүлнэ.” гэж байр сууриа илэрхийллээ.

Сэтгүүлчдээс уржигдар байгуулагдсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намтай АН-ын гишүүн Х.Баттулгыг холбоотой юу, яагаад ҮЗХ-ны хуралдаандаа оролцоогүйг сонирхож асуусан. Үүнд Л.Эрхэмбаяр “ҮЗХ-ны хуралд Х.Баттулга гишүүнийг яагаад оролцоогүйг онцгойлон асуугаагүй. Манайхаас нэг гишүүн нам байгуулаад гарахад гайхах зүйлгүй. Хүмүүс гарч л байдаг, орж л байдаг. Том намын хувьд явдгаараа л явна. Нэг, хоёр хүнээс асуудал шалтгаалахгүй” гэв.  
Харин Сонгуулийн хуулийг өөрчлөх тухай мэдээлэлд тоймтой хариу өгөөгүй ч АН-ынхан нэгдсэн байр сууринд хүрээгүй байгааг хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан