Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Оросын хэвлэл: Жинс өмссөн Лавровыг оросууд өөрсдөө ч шүүмжилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол улсад албан ёсны айлчлалаар ирэхдээ өдөр тутмын хувцастай, жинсэн өмдтэй бууж ирснийг оросын ажиглагчид ч шүүмжилж байна.
Оросын ridus.ru сайтад “Улаанбаатарын Чингисхаан нисэх буудалд Лавровыг хүндэт харуул жагсан, улаан хивс дэвсэн угтаж авсан. Энэ ёслол оросын сайдыг цэнхэр жинстэй бууж ирэхэд садаа болсонгүй.
Түүний энэ гэрэл зургийг монголчууд ихээр шүүмжилж байгаа юм. Кардиффын их сургуулийн профессор Сергей Радченко ч үүнд бас анхаарлаа хандуулж “Дипломат” сэтгүүлд “Энэ бол монголчуудыг доромжилж байгаа хэрэг” гэж бичжээ.
Радченкогийн үгээр бол Лавров дараа нь Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа албан ёсын хувцастай байсан гэнэ. Гадаад хэргийн сайд бас үндэсний соёлын шоу үзэж, хамрын тамхи татсан гэнэ.
Шинжээч төгсгөлд нь онгоцонд явахдаа чахав чөлөөтэй энгийн хувцастай байж болох ч буухынхаа өмнө хувцасаа сольж албан ёсны хувцас өмсөх ёстой байсан юм” гэжээ.
Улс төрийн тоймч Б.Цогт гэрэл өөрийн зүгээс үүнийг “Гэртээ өмсдөг хувцастайгаа бууж ирсэн нь доромжлол, хүндэтгэлгүй  хандаж байгаа хэрэг” гэсэн хэмээн  ridus.ru сайтад бичсэн байна.
0 Сэтгэгдэл
tegeed ta nar yahiin? xaxaxa...
Хамгийн их уншсан