“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна
Б.ШИРНЭН
УИХ өнгөрсөн наймдугаар 11-нд Өршөөлийн хууль батлан гаргасан билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хуульд хэсэгчлэн хориг тавьсан байдаг.

Ингэхдээ, Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулах, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, Бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх гэсэн заалтуудыг Өршөөлд хамруулахгүй гэж үзсэн билээ.
Мөн өмнөх Өршөөлийн хуулиудын жишгээр, Танхайрах, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах үйлчлэлээр ял эдэлж, үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасах нь зөв гэж үзсэн байдаг. Ерөнхийлөгчийн дээрх хоригийг УИХ өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдөр хүлээж авсан юм.
Гэвч, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг энэ долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжиж, санал дүгнэлтийг бэлэн болгосноо УИХ-д танилцуулах гэж байна. Хэрвээ, энэ тогтоолын төслийг дэмжвэл, Ерөнхийлөгч зарим ялтнуудын эрх зүйн байдлыг дордуулсан гэж харагдах юм.
Тухайлбал, тогтоолын төсөл нь хоёр заалтаас бүрдэж байгаа бөгөөд хоригт авагдсан зүйл заалтаар ял эдэлж буй иргэд суллагдаж, зарим иргэн ял шийтгэлгүйд тооцогдохоор байна. Энэ нь хэдийгээр олон иргэнд хамааралтай ч, сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлаас харвал, МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулагдсан мэт ажиглагдаж байна.
Жишээ нь, нэгдүгээрт, ...ял шийтгүүлж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл, уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар нэг хэрэгт холбогдсоноос үл хамааран уг хуулийн 6.1-д заасны дагуу өршөөн хэлтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэгээ хийж, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай.... гэжээ.
Үүгээр бол уучлалд хамрагдсан Н.Энхбаярт одоо ямар нэг Эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан ч ялтайд тооцох хугацаа нь 2017 онд биш тогтоолын төсөл батлагдсан даруйд дуусахаар болж байна.

Хоёрдугаарт, ...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг (Ерөнхийлөгчийн хоригийг хэлж байна, сэт.) хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулан уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т нэмэгдсэн (Өршөөлд хамруулахгүй хэсгийг зааж байна, сэт.) “Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 263 дугаар зүйл, 264 дүгээр зүйл, 268 дугаар зүйл, 2701 дүгээр зүйл, 273 дугаар зүйл” гэснийг хэрэглэхгүй байсугай” гэжээ.
Ингэснээр,
1. 148.4 буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
2. 263 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
3. 264 буюу Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
4. 268 буюу Хээл хахууль авах
5. 2701 буюу Хууль бусаар хөрөнгөжих
6. 273 буюу Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн зургаан зүйлээр ял сонссон албан тушаалтнууд өршөөгдөх юм. Жишээ нь, 263 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэргээр Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ял сонсож байсан билээ. Гэхдээ тэрээр энэ зүйл ангиар 2009 онд батлагдсан Өршөөлийн хуулиар өршөөгдсөн байдаг.
Харин өдгөө намын байртай нь холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ хэрэг нь Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах буюу 148.4-р зүйлчлэгдэж байгаа ч гэдэг. Ямартай ч, ...уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар нэг хэрэгт холбогдсоноос үл хамааран... гэж давхар зааж өгсөн нь энэ хардлагыг улам бүр сэдрээж байгаа юм.
Түүнчлэн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангиар “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгагдсан Л.Гансүх хоригдож байгаа. Мөн Г.Дэнзэн нарын авлига, албан тушаалын хэрэгтнүүд ч өршөөгдөх боломжтой болох нь.
-Ерөнхийлөгч дахин хориг тавих уу-

0 Сэтгэгдэл