“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
МАН-ынхныг гомдоосон МАХН
Т.ЦЭЛМЭГ
Долоо хоногийн эхний өдөр МАН, МАХН-ын эвсэх тухайг судалсан ажлын хэсэг энэ сарын 20-ны /лхагва гараг/ дотор эвсэх асуудал дуусна гэж урьдчилан мэдэгдсэн. Үнэхээр ч тэдний хэлснээр гурав хоногийн настай “эвсэл” өчигдөр эцсийн шийдэлдээ хүрлээ. МАН 60, МАХН 40 гэсэн хувилбар дэвшүүлсэн ч тооны харьцаа 33х67 болж Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар гарын үсгээ зурсан боловч цаг минут өнгөрөх тусам тохиролцоо өөрчлөгдсөн байна.

Сүүлдээ даварсаар даварсаар МАХН тойргоо сонгоно, жагсаалтын эхний 15-д зургаан нэр дэвшигчээ байршуулна гэх мэтээр тулган шаардсан учир аргагүйн эрхэнд МАН дангаараа сонгуульд оролцохоор шийдсэн байна. Энэ талаар өчигдөр МАН-ын дарга М.Энхболд, эвсэх ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар тайлбарлаж, итгэл эвдсэн МАХН-ынханд ихэд гомдож буйгаа хэлсэн юм. Гэхдээ эвсэх асуудалд ингээд цэг тавьж байгаа хэрэг биш гэж зөөлрүүлэв. “Хэчнээн муудалцсан ч эвлэрэх зай үлдээ” гэдгийг зарчим болгов уу. Ямар ч байсан МАХН-ынханд дахин нэг боломж үлдээсэн нь энэ бололтой.
МАН-ын дарга М.Энхболд: Бид МАХН-ыг 16:00 цагт эвсэх эсэх асуудлаар эцсийн хариугаа өгөөч ээ, Сонгуулийн хуульд заагдсан ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж бололцоогоо тооцсон ч гэсэн цаг хугацаа давчуу болж байна. Эвсэх бол хамтарсан мөрийн хөтөлбөрөө, үгүй бол дангаараа оролцох мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстойг сануулсан. Гэвч 17:00 цаг хүртэл хүлээхэд ямар ч хариу өгөөгүй. Харин 18:00 цагийн үед манай намд МАХН-аас бичиг ирж, хоёр намын даргыг ажлын хэсэгтэй уулзуулах санал тавьсан. Бид Бага хурлаа өндөрлүүлэх гэж байсан боловч түр завсарласан. Төрийн ордонд очиж, ажлын хэсгийн гишүүдтэйгээ хоёр намын дарга уулзсан. МАХН-ын дарга саналаа хэлсэн, зөвшилцөл дээр нэмсэн зүйлээ авч үзээч. Орон нутагт манайх үнэхээр хүнд байна гэсэн. Дөрөвдүгээр сарын 20-нд багтаан Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг заавал Аудитад өгөх ёсгүй. Мөн жагсаалтаар нэр дэвшихээр МАХН-д оногдсон 10 суудлын зургааг нь эхний 15-д заавал оруулна. Мажоритар тогтолцоогоор бол МАХН-аас нэр дэвших 15 хүн эхлээд 48 тойрог дээр сонголтоо хийнэ. Үлдсэн 33 дээр танайх хүнээ тавина шүү гэсэн. Ийм саналыг дахин нэмж тавьж байгаагаас нь үзэхэд МАХН-ын удирдлага эвсэх тал дээр чармайлт гаргах бодолгүй юм байна. Асуудлыг улам хүндрүүлж биднийг хойш суулгах бодлого барьж байна гэж үзээд “Сонгууль зохион байгуулах байгууллага дөрөвдүгээр сарын 20-ны 17:30 цаг гэж цаг заасан байхад бид 24, 25-нд мөрийн хөтөлбөрөө өгч чадахгүй” гэдгээ хэлсэн. Уулзалт гурван цаг гаруй үргэлжилсэн. УИХ-ын сонгуулийн үр дүн яаж гарахыг хэн ч мэдэхгүй. Хэрвээ сонгуулийн дараа олонхи бүрдэхгүй УИХ бий болбол МАН хэнтэй ч эвсэж энэ улс орны төлөө зүтгэхэд бэлэн. Өчигдөр муудсан, өнөөдөр ярихгүй гэдэг юм байхгүй. Улс орны эрх ашгийн төлөө, ард түмний эрх ашгийн төлөө хэнтэй ч шинэ асуудал үүсгээд хамтраад явах бололцоотой.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: МАН, МАХН 2016 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд эвсэж орох асуудлаар ажлын хэсэг байгуулж ажилласан. Мэдээлэл хийсний дараа МАХН-ын дарга, Ардчилсан намын даргатай уулзсан гэдэг мэдээлэл ирсэн. Бид сонгуульд хамтарч оролцох санамж бичиг байгуулсны дараа бусад улс төрийн хүчний удирдлагатай уулзаад яриа хийгээд яваад байгаа нь эвсэх асуудлыг эргэлзээнд оруулж байна гэдэг бичиг явуулсан. Бид тэдний уулзаж байгааг нүдээрээ хараагүй. Гэхдээ эргээд бидэнд өгсөн хариундаа “Бидний бусад намуудтай хийсэн яриа МАН-тай эвсэхэд нөлөөлөхгүй” гэсэн байсан ч хүлээн авах боломжгүй саналуудыг тавьсан.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: МАХН-ын мөрийн хөтөлбөрийг Ц.Цолмон сайд хариуцаж байсан. Эвсэх асуудал эрчимтэй явж, ажлын хэсэг тодорхой тохиролцоонд хүрээд ирсэн үед бид мөрийн хөтөлбөрөө хэдийд яаж нэгтгэх вэ. Эвссэн тохиолдолд эвслийн мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой гэж үзээд үүнд ямар байр суурь баримтлах вэ гэж бид Батлан хамгаалах яаманд очиж уулзсан. Нэг өдрийн дотор хоёр талын мөрийн хөтөлбөрөө нэгтгэх цаг хугацааны боломж байна гэж үзсэн.
МАН-ын дарга Н.Энхболд: МАН-ыг хагалснаас хойш жирийн гишүүд, дэмжигчдийн дунд хоёр нам нэгдчихээсэй гэх хүлээлт бий болсон. Тийм учраас хамтрах ёстой, тэгж байж, улс орноо энэ хямралт байдлаас гаргана гэж үзээд Удирдах зөвлөлд оруулаад шийдүүлсэн. Монгол орны хувь заяаны асуудал гэдэг утгаар дэмжсэн. Бага хурал удирдаж байсан хүний хувьд заалны уур амьсгалыг ажиглахад “Манай нам арай л дэндүү буулт хийжээ” гэх дүгнэлтэд хүрсэн. Тэгэхдээ улс орны эрх ашгийн үүднээс эвсэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ МАХН саналаасаа буцсаны дараа ярилцах асуудлыг дахин ярих хэрэг гарч, нэг оролдож үзээд цаг хугацаа тулчихсан үед явуулахаас өөр аргагүй гэж үзээд, шийдвэрээ гаргасан. Боломжийг ашиглаагүй нь МАН-аас болоогүй шүү гэдэг дээр Бага хурлын гишүүдийн сэтгэл нь амар байсан байх. Гэхдээ хоёр намын олон мянган гишүүн дэмжигчдийн хүсч байгаа зүйлийг хүлээн авахын аргагүй болзлууд тавьснаар биелэх боломжгүй болгосон нь харамсалтай.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: МАН дангаараа ямар нэг эвсэл болохгүйгээр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох болж байна. Бид гишүүддээ эерэг хариу өгөх юмсан гэсэн сэтгэл зүтгэлээр ажилласан. Гэвч эвсэх асуудал нь улс төрийн тохиролцоо наймааны хэрэгсэл болж хувиран, хүлээж авахын аргагүй болзол тавьж байсан учраас МАН шийдвэрээ гаргасан.

0 Сэтгэгдэл