Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ Х.Тамир: Бид  сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа
Уг тогтоолоор газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, дэмжих, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” аж ахуйн тооцоот төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

“Монгол тариалан корпораци” төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын дүрмийг баталж, үүсгэн байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгалаа. Мөн “Монгол тариалан корпораци”  төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг шинээр үүсгэн байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдон гарах зардлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргахаар тогтсон байна.

2016 онд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулах зорилгоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх 50 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкинд гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

Засгийн газрын баталгааг үндэслэн “Монгол тариалан корпораци” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр” батлах тухай Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолд заасан санхүүжилтийн эх үүсвэрээс 50 тэрбум төгрөгийн зээл олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгахаар шийдвэрлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан