Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ҮАБЗ-ийг томруулах гэсэн Ерөнхийлөгчийн хууль гишүүдийг бухимдуулав
Л.НОМИН

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор энэ сарын 5-ны өдөр хэлэлцээд чуулганы хуралдаанд оруулахаар шийджээ. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр хэлэлцэх үеэр уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл маш их шүүмжлэл дагууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эрх мэдлийг хэтэрхий нэмж, тусгай институц болгож байгуулах тухай тусгасан нь УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулав.
 
Ж.Батзандан: Дарангуйллыг бий болгох нь гэсэн айдас байна

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Цагдаагийн алба, Хил хамгаалах алба, Шүүхий шийдвэр гүйцэтгэх албыг хамруулж ойлгохоор болж энэ байгууллагуудын дарга удирдлагыг томилж, чөлөөлөхөд Үндэсний аюулгүй байдлын албанд танилцуулна гэж. Аймаг, нийслэл, дүүрэгт ҮАБЗ-ийн салбар нэгжтэй байхаар оруулж ирсэн байна. 1992 оны үзэл баримтлал Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэдэл байх ёстой гэж заасан. Гэтэл НАХ яам шиг байгууллага гарч ирэх гэж байгаа юм биш үү гэсэн хардлага байна. ҮАБЗ хүссэн мэдээллээ дуртай байгууллагаасаа гаргуулж авч болно гэж. Энэ мөрдөн шалгах ажиллагаа биш үү. ҮАБЗ-ийн тэргүүн Ерөнхийлөгч нь өөрийнхөө саналын дагуу бүрэлдэхүүнийг хүссэн цагтаа өргөтгөж болно гэжээ. Олон ойлгомжгүй зүйл тусгаж оруулж иржээ. ҮАБЗ гээд дарангуйллыг бий болгох нь гэсэн айдас байна. Зарим оронд Төрийн бус байгууллагаар дамжуулж үндэсний аюулгүй байдлыг хангадаг тогтолцоо байдаг” гэсэн юм.

ҮАБЗ-д ордог Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гадна хууль хүчний байгууллагын удирдлагуудыг багтаажээ. Одоогийн хуулиар эдийн засгийн чиглэлийн Татвар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гааль зэрэг байгууллагын удирдлагыг багтаахгүй Тагнуулын ерөнхий газрын, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарыг багтаасан байна. Зөвлөх эрхтэйгээр ЕТГ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, УИХ-ын дэд дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ахлагч, Монголбанкны ерөнхийлөгч, ШУА-ийн ерөнхийлөгч нар ҮАБЗ-ийн хуралдаанд оролцохоор төсөлд заасан байсан юм.

Түүнээс гадна ийм чухал хуулийг хэлэлцэх цаг үе нь биш гэдгийг гишүүд хэлсэн. Сонгууль дөхсөн үед ҮАБЗ-ийн бүтэц, чиг үүргийг өөрчлөх ямар нэг шалтгаан байхыг үгүйсгээгүй. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Аливаа нэг байгууллага эрх мэдлийг өөр рүүгээ татах гэдэг. Ялангуяа хийдэл гарсан үед, цаад байгууллагын чиг үүрэг суларсан, сонгууль дөхсөн үед байн байн цухалзаад байдаг юм. Сүртэй биш, хуульд тусгаж өгч байгаа юм гээд батлуулдаг. Дараа нь хэрэгжүүлэхдээ албан тушаалтнууд нь шаардлагатай бол шуурхай арга хэмжээ авна гээд огт өөр юм болгоод явчихдаг. Зөвлөмж гаргана гэчихээд шаардлагатай бол шуурхай арга хэмжээ авна гэж байна. Хууль гарсны дараа яаж ч хэрэгжүүлж болдог. Хэрэгжүүлж байгаа хүмүүсийн авираас болдог. Хүчний гэдэг чиглэл рүү л яваад байна” хэмээн болгоомжлолын үүднээс хандав.
 
Ц.Нямдорж: Үндсэн хуулийн эргэлт хийх гэж байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ийм эгзэгтэй үед ноцтой хууль хэлэлцээд байж болж байгаа юм уу. Энэ бүгдийг хэлэлцээд явбал төр чичирч эхэлнэ. Улс төр дэнсэлсэн үед ийм ноцтой үр дагавартай хууль хэлэлцэж болох юм уу. Бидэнд тун бага хугацаа үлдсэн. Үлдэж байгаа хугацаандаа УИХ юу хэлэлцэхээ багцлаач. Нэг сарын хугацаанд нэг гавьяа байгуулж чадахгүй. Болдогсон бол бага гай тариад хугацаагаа дуусгах юмсан. ҮАБЗ-өөр халхавчилж бүх эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх гэсэн цаад санаа явж байна. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад өөрчлөх хэрэгтэй, юм бүхэнд ҮАБЗ хутгалддаг гэж санал хэлээд яваагүй юм. ҮАБЗ-д юу хамаатай, юуг хэлэлцэхийг тодорхой болгохгүй бол болохгүй. ҮАБЗ-д хамаагүй зүйл байхгүй болсон. Энэ саналаа татаж аваач. Нэг амбийцтай хүн ҮАБЗ гэж юм бүхнийг өөр дээрээ татаж авах гээд. ҮАБЗ-ийн нэг гишүүн “А” гэхээр нөгөө нь “Б” гээд жүжиг тавиад байгаа. Үүнээс чинь болоод улс чинь бүтэн биш, бодлого чинь бүтэн биш, хууль чинь бүтэн биш боллоо. Элбэгдорж Ерөнхийлөгчдөө хандаад энэ саналаа татаж ав. ҮАБЗ-ийн салбар зөвлөл байгуулж хүчний байгууллагыг удирдаж эхлэх нь. Үндсэн хуулийн эргэлт хийх гэж байна. Ингэж болохгүй. Шүүгч, прокурор, АТГ-ын дарга бүгдийг томилдог, чөлөөлдөг. Одоо дээр нь цагдаа, шийдвэр гүйцэтгэл рүү орох нь. Ямар гээч улс байгуулах гээд байгаа юм. Яах гэж үүнийгээ зөвтгөж тайлбарлаад байгаа юм Өнөрбаяр аа” гэлээ.
Хуулийн төсөлд “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд гэдэгт зэвсэгт хүчин, тагнуулын алба, онцгой байдлын алба, цагдаагийн алба, хил хамгаалах алба, шүүхийн шийдвэр биелүүлэх албыг хамааруулав” гэж тусгажээ. Мөн байгаль орчныг хамгаалах алба, гаалийн алба, дипломат алба, хууль сахиулах алба, мэргэжлийн хяналтын алба, татварын албыг хасч, цагдаагийн алба, шүүхийн шийдвэр биелүүлэх албыг нэмсэн байна. Эдгээр байгууллагын даргыг ҮАБЗ-д танилцуулснаар томилж, чөлөөлөх гээд томилгооны асуудлыг Засгийн газар биш өөр түвшинд шийддэг болох заалт мөн гишүүдийг багагүй бухимдуулсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү” Парламентын засаглалтай улс орон гэчихээд мөрөөдлийн засаглал яриад байж болохгүй. Үндсэн хуулиа өөрчлөөгүй байж ийм өөрчлөлт ярьж болохгүй.

Н.Энхбаяр эрх мэдлээ томруулах гэж байсан гээд байгаа бол одоо тэр нь үргэлжлээд явж байна. Шүүх прокурор, цагдаа хүртэл Ерөнхийлөгчийн доор байна. Зөвлөмж бол заавал биелүүлэх зүйл биш. Нэг дор эрх мэдэл төвлөрүүлж болохгүй. Дарангуйлал тогтоож болохгүй” гэсэн бол ҮАБЗ-ийн салбар зөвлөл гэж байгуулах нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг мөн хэлж байв.
“Салбар зөвлөл нэртэй хяналт бий болгох нь. Дараагийн УИХ, Засгийн газар арай өөрөөр бүрэлдэж, арай сийрэг хүмүүс нь сонгогдож, өөр Ерөнхийлөгч сонгогдсон үед эхлээд Үндсэн хуулийг өөрчилсний дараа дараа ҮАБЗ-ийн асуудал ярих ёстой. Ерөнхийлөгч өөрөө эв нэгдлийг нь хангаж чадахгүй байж ингэж болохгүй. Найман жилд юу хийсэн юм. Ерөнхийлөгч нь хуулийн төсөл оруулаад Төрийн байгуулалтын байнгын хороон дээр гишүүдийн өөдөөс харж сууж байгаад дэмжүүлдэг. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа, хошгируулж байдаг, эв нэгдлийг эвддэг. Сүүлдээ хэн нь хэнтэй эвсэх үгүйг шийдэж намуудын дотоод асуудалд гар дүрж байна” гэж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлж, дэмжихгүй гэж байр сууриа илэрхийллээ.

Хуулийн төслөө Ерөнхий­лөг­чийн зөвлөх Ч.Өнөрбаяр “ҮБАЗ-ийн өнөөгийн хууль тодорхой бус байгааг нь ойлгомжтой болгож, тунхаг чанартай зүйлүүдийг илүү оновчтой болгоё гэж энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа. Одоогийн ҮАБЗ-ийн үзэл баримтлал өргөн хүрээтэй байгааг илүү тодорхой болгох юм” гэдэг тайлбарыг өгсөн. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 31 нь хэлэлцэх эсэхийг дэмжээгүй тул тус хуулийн төсөл санаачлагчдаа буцлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан