“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Намын жагсаалтаар УИХ-д сонгогдохгүй, тойрогтоо чихэлдэх боллоо

УИХ-ын 2015 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3-т заасан “ Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.
Энэ гомдлын дагуу өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцангаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан болж хэлэлцлээ.
УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Цэц үзлээ. Ингээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.
Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”. 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэсэн заалтыг өнөөдрөөс хүчингүй болгож байна.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны энэ шийдвэрийг хүлээж авах эсэхээ УИХ шийднэ. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болж хэлэлцэнэ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гарах шийдвэр нь эцсийнх байна.
Юутай ч ҮХЦ-ийн өнөөдрийн шийдвэрээр зарим хүн ард түмний ямар ч дэмжлэггүй байж УИХ-д олон жил суусан, туршлагатай парламентч гэдэг нэрээр хууль тогтоох байгууллагад шургалан сандал суудал бөглөж суудаг нь хууль бус болж таарлаа.
Ashguidee aimshigiin luivarchidiig dahij songoj bolohgui.Deed tengeriin zarlig yosoor bolj bna.AN iihan tsunhee uureed offshore dansaa baraadaad baruun luu bugd zugtah tsag n irjdee
МАН сайн байна.
Төмөр замийн гурван угсармалийн ***** мөнхжаргал чи нархан хотхоноос зайлаачээ ичдэггүй *****. Бүдүүн намхан тэнэг ***** ичихгүй жоохон банди нар сонирхдог чи баярааг одоо сонирхохоо болио
нийслэлифн газрын луйварчёин М.Энхболд гэдэс нь хагарч үхээсэй.Дахиад УИХ-д суух нь өнгөрч дээ, ашгүй дээ
ашгүй дээ.болж болж ямар сайн байх вэ дээ
Болж, болж
ашгүй. энэ луйварчид оймсонд хавчуулагсадаас салах нь...
Ашгүй дээ, муусайн луйварчид....

УИХ-ын 2015 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3-т заасан “ Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.
Энэ гомдлын дагуу өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцангаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан болж хэлэлцлээ.
УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Цэц үзлээ. Ингээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.
Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”. 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэсэн заалтыг өнөөдрөөс хүчингүй болгож байна.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны энэ шийдвэрийг хүлээж авах эсэхээ УИХ шийднэ. Хэрэв УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болж хэлэлцэнэ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гарах шийдвэр нь эцсийнх байна.
Юутай ч ҮХЦ-ийн өнөөдрийн шийдвэрээр зарим хүн ард түмний ямар ч дэмжлэггүй байж УИХ-д олон жил суусан, туршлагатай парламентч гэдэг нэрээр хууль тогтоох байгууллагад шургалан сандал суудал бөглөж суудаг нь хууль бус болж таарлаа.
0 Сэтгэгдэл
зочин
ЗӨВ ШҮҮ. ДЭМЖИЖ БАЙНА
2016.04.24
2016.04.23
2016.04.22
2016.04.22
2016.04.22
2016.04.22
2016.04.22
2016.04.22
2016.04.22






















