Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Пропорциональ тогтолцоо Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзлээ
Л.НОМИН

УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2011 онд томоохон өөрчлөлт орсон нь УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорциональ тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж явуулахаар хуульчилсан явдал байв.
Энэ тогтолцоогоор хамгийн их санал авсан АН 10 хүнээ, МАН ес, ИЗНН хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг долоон гишүүнээ жагсаалтаар УИХ-ын гишүүн болгосон байдаг. Тэд дунд, Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Ц.Нямдорж, С.Батболд, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү болон С.Оюун зэрэг улс төрийн өөр, өөрийн гэсэн өнгө төрхтэй эрхэм түшээд багтаж буй.

Энэ онд ч ялгаагүй, сонгуулийг 2012 оны жишгээр зохион байгуулах нь зөв гэж УИХ-ын гишүүд үзсэнээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тухайлбал, энэ хуулийн   
•    Долдугаар зүйлийн 7.1.1-д сонгууль хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоотой байж болно
•    120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт ... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно гэж заасан байгаа юм.
Гэвч, хуулийн дээрх хоёр заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн маргаан үүсгэснээр Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан болж, пропорциональ тогтолцоо нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх шийдвэр гарлаа. Ингэснээр хуулийн энэ хэсгийн үйлчлэл зогсч байгаа бөгөөд УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үлдээд байна.

Маргаан үүсгэсэн тал Сонгуулийн тухай хуулийн дээрх хоёр заалт нь Үндсэн хуулийн
• Гуравдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад зас­гийн бүх эрх ард түмний мэ­дэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэ­рэгт шууд оролцож, мөн сон­гож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгуул­лагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”
• Хорин нэгдүгээр зүй­лийн 2-т заасан “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”
• Хорин нэгдүгээр зүй­лийн 3-т заасан “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно”
• Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэсэн заалтуудыг зөрчиж байна гэж үзсэн юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаар УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропор­­­циональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч УИХ-ын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн юм.

Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн, харин Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан