Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Ч.Содномцэрэн: Цэцийн шийдвэрийг УИХ маш яаралтай авч хэлэлцэх хэрэгтэй

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн зарим зүйлийг тодрууллаа.
    
-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарлаа. Цаг хугацаа их давчуу байхад сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтад хүндрэл гарах уу?
-Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зарим заалтыг хүчингүй болгосон тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан нь сонгуулийн зохион байгуулалттай холбоотой зарим ажлуудыг зогсооход хүргэж байна.

-Цэцийн энэ шийдвэрээс болоод сонгуулийн ямар ажил саатаж зогсоход хүрээд байна вэ?
-Хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зохион байгууллатын бүх ажил зогсоно гэж ойлгож болно. Тухайлбал, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зохион байгуулалтын ажлуудыг өнөөдрөөс түр зогсоож байна. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах төв комисс, дипломат төлөөлөгчдийн газар байрлаж байгаа салбар комиссын үйл ажиллагааг УИХ-аас шийдвэр гарах хүртэл хугацаанд зогсоохоо мэдэгдээд байна.

-Цэцийн шийдвэртэй холбоотой өөр ямар хүндрэл гарах вэ?
-Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ долоо хоногт нам, эвсэлүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх ёстой. Ирэх долоо хоногоос нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Нам, эвсэл нэр дэвшүүлэхээс өмнө цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцэж нэг тийш нь болгох хэрэгтэй. Хэрэв УИХ даруйхан шийдэхгүй бол тодорхойгүй байдал үүсч нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хугацаанд явагдаж чадахгүйд хүрнэ.

-Энэ тодорхойгүй байдлаас гарах ямар гарц байна вэ?
-УИХ нь цэцийн шийдвэрийг маш яаралтай авч хэлэлцэх хэрэгтэй. Энэ долоо хоногтоо багтаагаад УИХ шийдвэрээ гаргавал сонгуулийн зохион байгуулалтад цаашдаа нэг их хүндрэл гарахгүй.

-Хэрэв Цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчихвал саналын хуудас, техник хэрэгсэл дээр хүндрэл гарах уу?
-Саналын хуудас, техник хэрэгслийн хувьд ямар нэг хүндрэл гарахгүй. Харин хууль, тогтоол, журам, зааварт өөрчлөлт оруулах ажил гарна.  
        
-Тухайлбал ямар өөрчлөлт оруулах вэ?
-Сонгуулийн тухай хуульд гэхэд л хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зүйл заалтуудад өөрчлөлт орно. Мөн хууль хэрэгжүүлэхтэй холбоотой журам, заавар, маягтуудад өөрчлөлт орно.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан