“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Эцсийн шийдэл “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна

Л.НОМИН
Сонгуулийн ерөнхий хороо гаргасан хуваарийнхаа дагуу ажлуудаа явуулж байлаа. Харин Үндсэн хуулийн цэцийн гэнэтийн шийдвэр СЕХ-ны ажилд гацаа үүсгэсэн. Сонгуулийн зохион байгуулалтын ажлууд хэвийн үргэлжилж чадахгүй байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлаад УИХ Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэхийг хүссэн. УИХ дахь МАН, АН-ын бүлэг дүгнэлтийг хүлээж авахаа илэрхийлээд буй. Гэвч “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурь тодорхогүй байгаа. Тэгсэн ч Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Сонгуулийн хуульд Үндсэн хууль зөрчсөн заалтууд орсныг хүлээн зөвшөөрөөд УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлсэн боловч хэлэлцсэнгүй. Даваа гарагаас хойш хуралдаж ч чадалгүй, шийдвэр гаргалгүй гацаанд хувь нэмрээ оруулаад байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс завсарлага хүсэв.
“Шударга ёс” эвслийн бүлэг амь тасрах уу
УИХ-ын чуулганы хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх гэтэл бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Манай бүлэг нэгдсэн байр суурь баримтлах уу, гишүүд тусдаа саналаа хураалгах уу гэдгээ шийдэж чадаагүй байна. Өчигдөр орой /мягмар гараг/ бүлгийн хурал зарласан ч ирц бүрдээгүй. Одоо /өчигдөр өглөө/ гишүүд ирсэн байгаа дээр бүлгээ хуралдуулмаар байна. Завсарлага өгөөч” гэсэн. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Тавдугаар сарын 5-9-ний хооронд нэр дэвшүүлэх ёстой. Тэгэхээр ажлын тав хоногийн завсарлага өгмөөргүй байна” гэж учирласан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ болон аймаг, нийслэл орон нутгийн сонгуулийн санал авах өдөр ойртож байхад завсарлага авах онцгой нөлөөлөх шинжтэй байна. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сая сонслоо.
Шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлыг хэлэлцэх үед нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч хэвийн ажиллагаанд саад болохгүйгээр хугацааг тогтоох заалт орсныг анхаарах хэрэгтэй байна” гэж сануулсан. “Шударга ёс” эвслийг бүлгийг аль болох яаралтай хуралдаж, шийдвэрээ гарган чуулганы хуралдаанд оролцохыг УИХ-ын дарга хүссэн. Харин үүний дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ҮХЦ-ийн дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээс завсарлага авмааргүй байна” хэмээн бүлгийнхээ байр сууринаас эсрэг үг хэлсэн. Үндсэн хуулийн зарчмаар сонгогдох тогтолцоог хүсч байхад түүнийг нь эсэргүүцлээ, сонгуулийн бэлтгэл хангах хугацаа давчуу байхад завсарлага авах нь буруу гэж шүүмжилсэн байна. Цэцийн шийдвэрийг “Шударга ёс” сөрж зогсохоор шийдвэл бүлгээс гарна гэдэг мэдээлэл ч түгээд амжлаа. Найман гишүүнтэй тус бүлэгтээ ганцаараа тойргоос буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Тэрбишдагва гишүүн бүлгээсээ гарахыг ч үгүйсгэхгүй байна. УИХ-ын тухай хуулиар наймаас дээш гишүүнтэй байж бүлэг байгуулах ёстой. Ч.Улаан гишүүнийг ч мөн бүлгээ орхиж магадгүй гэх болж. Ингэхээр наймуулаа байж цуглаад ярилцаж чадахгүй байгаагийн цаад шалтгаан ирц бүрдэхгүйдээ биш бололтой.
Хоолойд тулсан сонгуулийн зохион байгуулалт
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум дүүргийн сонгуулийн хороод байгуулагдсан. Говьсүмбэрээс бусад аймагт есөн гишүүнтэйгээр сонгуулийн хороодыг байгуулан ажилдаа ороод эхэлсэн байна. Санал хураалт болохоос 60 хоногийн өмнө сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсоодог. Энэ өдөр нь хоёр хоногийн дараа болно. Цэц пропорциональ системээр сонгууль явуулахыг Сонгуулийн хуулиас түдгэлзүүлсэн тул гадаадад байгаа сонгогчид санал өгөх эсэх нь эргэлзээтэй байгаа. Тавдугаар сарын 3-наас өмнө гадаад улсад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комисс байгуулах ёстой.
Нам, эвсэл тавдугаар сарын 5-9-ний хооронд нэр дэвшихээ СЕХ-нд илэрхийлэх хугацаа ч туллаа. Гэтэл одоо болтол сонгууль холимог тогтолцоогоор явах уу, дан ганц мажоритараар болох уу гэдэг нь шийдэгдээгүй байдаг. Тойрогт горилж байгаа нь яахав гэхэд жагсаалтад нэрээ оруулах хүсэлтэй хүмүүст бүрхэг тэнгэр л болчихоод буй. Нам эвслүүдийг энэ сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч нягтлуулах зөвлөмж гаргасан. Уг нь сүүлийн хугацаа нь нөгөөдөр байсан ч мөрийн хөтөлбөрийг хянаж үзэхэд давчуу байхгүйн тулд гэж тайлбарласан. Гэхдээ намууд эвсэл болж оролцох эсэхээ энэ сарын сүүлийн өдөр СЕХ-нд илэрхийлж болох хуулийн хугацаа тогтоож өгсөн. Одоогоор МАХН болон ИЗНН-ын хооронд эвсэх тухай аман хэлэлцээ үргэлжилж байна. ҮАГ-т 14 нам, хоёр эвсэл, 84 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Харин СЕХ эдгээрээс бүртгэх эсэхийг нь ирэх лхагва гарагт эцсийн байдлаар шийдэж тавдугаар сарын 9-ний өдрөөр нэр дэвшүүлэхийг тасалбар болгоно. Гэхдээ бие даан нэр дэвших бол 11-ний өдрийг хүртэл СЕХ бүртгэх учиртай. Иймээс улс төрийн намуудын нэр дэвшүүлэх асуудлыг шийдэх хурал тавдугаар сарын 5-ны өдрөөс өмнө болно. Намуудын хурлаас өмнө сонгуулийн тогтолцооны гацаагаа цэгцлэх ажил УИХ-д байна. Долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа учир Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, авахгүйгээ эцэслээгүй байгаад бухимдах нь аргагүй. Эмэгтэйчүүдийн квот бол бүр жичдээ хөндөгдөх асуудал учир түр хойш тавья.
Шийдэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс гарна. Тэд завсарлагаа ажлын тав хоногтоо гүйцээж авна гэвэл сонгуулийн зохион байгуулалтаа намууд ирэх мягмар, лхагва гарагт амжуулахаас өөр гарцгүй. Хэрэв Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээгээд авчихвал намууд хоёр хоногийн дотор хаана, хэнийгээ нэр дэвшүүлэхээ шийдэх ширүүхэн тулаанд орно. Ингэхээр “Шударга ёс” эвслийг хэрхэн нүүдэл хийхийг хүлээхээс өөр гарц үгүй байна, одоогоор.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.04.28