Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Хоёр сарын настай, Эрүүл мэнд спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилох нь
Эрүүл мэнд спортын сайдын суудал өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш эзэнгүй болж гянданд хоригдсон  өмнөх сайдыг нь ч чөлөөлөөгүй байсан. Тэгвэл удтал хүлээлгэсэн ЭМСЯ-нд сайдыг нь томилохоор өчигдөр Засгийн газраас УИХ-ын дарга З.Энхболдод чөлөөлөх, томилуулах бичиг хамт өргөн мэдүүллээ. Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа Г.Шийлэгдамба АТГ-т баривчлагдаж, одоо гадуур шалгуулж байгаа.

 Баригдсаныхаа дараа тэрээр өргөдөл өгч албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн. Өргөдлөө өгсөн ч УИХ-аар хэлэлцэж албан ёсоор чөлөөлөөгүй. Тиймээс томилуулах саналын хамт чөлөөлөх асуудлыг оруулжээ.

Харин томилогдох хүн нь салбартаа олон жилийн турш ажилласан туршлагатай нэгэн. Бид өмнө нь Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд спортын сайдад нэр дэвшүүлэхээр ярилцаж буйг мэдээлж байсан. Засгийн газраас санал болгохдоо Ц.Лхагвасүрэнг улсад 35 жил ажилласан гэж тодорхойлжээ. Тэрээр 1978-1979 онд Улсын Клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, 1979-1989 онд АУДС-ийн Эмгэг физиологийн тэнхимд багш, аспирант, 1989-2013 онд АУИС-ийн захирал, хичээлийн эрхлэгч, даргаар тус тус ажиллаж байсан 2013 оноос өнөөг хүртэл тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа аж.

Сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд байгаа ч эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгох нь. Гэхдээ долоон сарын турш үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажилуулж, нэлээд шүүмжлэлд өртөөд энэ салбар сайдгүйгээр дараагийн УИХ, Засгийн газартай золгох нь. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд спортын сайдаар томилох хувилбар гарсан ч олон эсэргүүцэлтэй тулж, олон сар дуншсаны эцэст огт өөр хүний нэрээр оруулж  ирсэн нь энэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан