Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Ц.Элбэгдорж: Хэнд өгөх нь иргэний эрх, сонгуульдаа оролцох нь иргэний үүрэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.40 цагт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос, Монголын хамтарсан 3 дугаар сургуульд байрлах 6 дугаар хэсгийн хороонд саналаа өглөө.

УИХ-ын сонгуулийн 59, НИТХ-ын 25 дугаар тойргийн 6 дугаар хэсгийн хороо нийт 2629 сонгогчтойгоос 11 цагийн байдлаар 370 орчим иргэн саналаа өгч, ирц 17 хувьд хүрсэн байв. Сонгогчдын сонгуульдаа оролцох идэвхи сайн байна гэж тус сонгуулийн хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч О.Баярсайхан мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэр бүлийн хамт УИХ, НИТХ-ын сонгуульд саналаа өгсний дараа “Энэ удаагийн сонгууль УИХ, НИТХ-ын төлөөлөгчийг зэрэг сонгож байгаагаараа онцлогтой. Ийм сонгуультай болох гэж нөр их хөдөлмөр зүтгэл зарцуулсан. Тийм учраас иргэд маань эх орныхоо төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгуульдаа идэвхтэй оролцож байж дараагийн бүрэлдэх төрийнхөө талаар ярих эрхтэй болно. Хэнд санал өгөх нь сонгогчийн эрх. Харин сонгуулиа ирж өгөх нь үүрэг юм. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой" хэмээв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан