Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
УИХ-ын дарга З.Энхболд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав
УИХ-ын дарга З.Энхболд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 сургууль буюу УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7  дугаар хэсгийн хороонд  санал өглөө.

Энэ үеэр УИХ-ын дарга сонгууль хуулийн хүрээнд эмх цэгцтэй болж байгааг дурьдаад, “Өрсөлдөгч намууд бүгд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадвал, элдэв зөрчил, маргаан гаргахгүй. Иргэд, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.

Энэ үеэр сэтгүүлчид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд худалдаж авсан талаар тодруулахад, “Монгол Улс олон жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах саналыг ОХУ-д байнга тавьдаг байсан. Энэ удаа Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтын үеэр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ асуудлыг сонгуулийн дараа байгуулагдах УИХ хэлэлцэн батлах ёстой. 49 хувийг худалдаж авсныг улс төржүүлж, эсэргүүцэж байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Одоо энэ цуу яриагаа зогсоох хэрэгтэй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдаж авахыг ОХУ санал болгож байсан. Тэр үед мөн  л улс төржиж  авалгүй орхисон. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнолоо бодож, боломжтой үедээ иймэрхүү үйлдвэрүүдээ худалдаж авч байх хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын даргын санал өгсөн Сүхбаатар дүүргийн 59 дүгээр тойрогт 2110 сонгогч санал өгөх ёстойгоос одоогоор 384 иргэн санал өгч 17 хувьтай байна хэмээн Санал авах байрны ахлах зохион байгуулагч Б.Наранчимэг хэллээ.

Тэрбээр, “Сонгуульд ахмад буурлууд маань идэвхтэй оролцож байна. Долоон иргэн саналын хуудсан дээр 2 нэр дэвшигчийг дугуйлсан байна. Тиймээс эдгээр иргэдээс хүсэлт бичүүлэн авч, дахин саналын хуудас өгсөн. Нэг сонгогчид дахин нэг л удаа саналын хуудас өгөх ёстой юм. Иймд иргэд саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчийн нэрсээс зөвхөн нэг хүний нэрийн өмнөх хоосон зайг бөглөх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан