ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 12.40 цагт УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3 дугаар хэсгийн (НИТХ-ын сонгуулийн 34 дүгээр тойрог) санал авах байранд саналаа өглөө. Санал авах тус байр нь Удирдлагын академид байрлаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Нар хур тэгширсэн зуны энэ сайхан өдөр монголчууд бид Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуулиа өгч, ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлж, төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлж байна.

Нам, эвслүүд хуулийн дагуу сонгуулийн кампанит ажлаа амжилттай явуулж дуусгалаа. Ард иргэдийн минь сонголт мэргэн байх болтугай. Ирэх дөрвөн жилд Монгол орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж хэллээ.

Санал авах энэ байранд 2202 сонгогч санал өгөхөөс 12 цагийн байдлаар 22,4 хувь нь саналаа өгөөд байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл