Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
МАН-ын ”мэргэжлийн” Засгийн газар “давхар дээл”-тэй, дэд сайдтай байх уу
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам энэ долоо хоногт эхэлж байгаа. Баяр наадмаас урьтаж шинэ Засгийн газар бүрдэж, ажилдаа шуурхайлан орох ёстойг Ерөнхийлөгч анхааруулсан. Наймдугаар сарын 1 гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй гэв. АСЕМ-ын хурлыг шинээр бүрдэх Засгийн газар хариуцаж ажиллах ёстой гэж байлаа. Сануулсан сануулаагүй 65-ын олонхийн бүлэгт Засгийн газраа бүрдүүлэхэд нэг их хугацаа орохгүй нь бололтой.

Сонгуулийн урьдчилсан дүн гарсан цаг мөчөөс л бараг томилгоо эхэлсэн ч гэж болно. Өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Засаг даргад Су.Батболд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад Ц.Сандуйг томилуулах шийдвэр Удирдах зөвлөлөөс гарсан.

Харин Засгийн газар ямар бүтэцтэй байх вэ. Анхдугаар чуулганаа нээж, шинэ гишүүд тангарагаа өргөсний маргааш буюу 6-ны өдөр Монгол ардын намын ээлжит Бага хурлаа зарлажээ. Түүнээс өмнөмэдээж бүх сайд нарын нэр тодорхой болно гэсэн үг. Томилгоотой холбоо хөл хөдөлгөөн МАН-ыг сүүлийн хэдэн өдөр бужигнуулж байна. УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хаших эсэх ч энэ удаад нэг их чухал биш байх нь. Парламент дотроос сайдад томилогдож магадгүй хэд хэдэн хүний нэр дуулдаж эхлэв. Энэ үеэр УИХ-ын даргад Н.Энхболдыг томилуулах санал нэлээд хүчтэй газар авсан гэнэ.

Ялсан намын дарга засгийн эрхийг атгах Ерөнхий сайд болох бичигдээгүй жишиг бий. Тиймээс 2006-2007 онд хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан М.Энхболд Ерөнхий сайд болох учиртай. Энэ нь ч мөрдөгдөх аж. Шадар сайдад У.Хүрэлсүх өрсөлдөгчгүй томилогдох бололтой. Түүнд өмнө нь хамтарсан Засгийн газарт Шадар сайд, Онцгой байдлын сайд зэрэг албыг хашиж байсан туршлага бий. Засгийн газрын гал тогоог хариуцдаг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд болохыг хүсэгчид цөөнгүй байгаа аж. Тухайлбал, Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн асан Т.Ганди гэх мэт. Хуульзүйн яамыг Ц.Нямдоржтой булаацалдах хүн гарахгүй биз. Оюу толгойн гэрээг байгуулалцсан Д.Зоригт Эрчим хүчний сайдад зүтгэх нь. Өмнө нь нэг удаа энэ салбарыг толгойлж үзсэн Ц.Дашдорж Барилга, хот байгуулалтын сайдад, Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар яригдаж эхэлсэн байна.
Сангийн яаманд Ж.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа гэсэн нэрс дуулдав. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг Б.Саранчимэг, Я.Содбаатар сонирхож байгаагаа илэрхийлсэн гэх.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг Ё.Отгонбаяр, Батлан хамгаалах яамыг Ж.Энхбаяр авах магадлал нэлээд өндөр. Эрүүл мэндийн яаманд дэд сайд асан Ж.Цолмон, УИХ-ын гишүүн асан Д.Очирбаттай өрсөлдөж буй. Хүнс, хөдөө аж ахуйн яамыг одоогоор нийлүүлэх үү, тусад нь байлгах уу гэдэг эцсийн шийдвэр гараагүй ч өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан Ж.Саулег томилох гэнэ. Одоогийн Засгийн газрын бүтцийг 11 юм уу13 яамтай болгон цөөлж, нэгтгэсэн яамдад хоёр дэд сайд ажиллуулах талаар яригдсан байна.Юутай ч үнэмлэхүй ялалт байгуулсан болохоор Ардын намаас сонгуульд од муутай байсан хүмүүс томилгооны гадна үлдэх магадлал өндөр байгаа юм. Харин тойрог, нэр дэвших боломжоо бусдад өгч, зайгаа тавьж өгсөн хүмүүстэй тэднийг харьцуулашгүй. Ямартай л Ё.Отгонбаяр, Ж.Сауле, Су.Батболд, Ц.Дашдорж нартай өрсөлдөх сайдад нэр дэвшигч үгүй бололтой.

МАН-ын мэргэжлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний таамаг “давхар дээл”-тэй, дэд сайдтай, хууччуулаа тойглосон байдлаар урьдчилсан зураг гарч эхэлжээ. Ярианы сэдэв болсон нөгөө арван оронтой тоон дотроо эргэлдсээр томилгоо шийдэгдэх нь үү гэдэгтаамаг, таавар ид хөвөрч байна. Гэхдээ сураг ажиг нь гарсан л бол түүгээр томилгоо нь явчихдаг нэг бичигдээгүй дүрэм Ардын намд үйлчлээд байдаг тал бас бий.
0 Сэтгэгдэл
Цолмон биш шүү
давхар дээлээ тайл, дэд сайд хэрэггүй гээд бсанаа мартаагүй биз. ман- хан. 65- суудал авчихаад цомхон чадварлаг баг бүрдүүл. тэгэхгүй бол иргэд далаар чинь тавина шүү....
Хамгийн их уншсан