Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
31 нь улирсан шинэ парламентын 41 нь “А” үсэг заалгана
16 жилийн дараа анх удаа УИХ-ын сонгууль будлиангүй болж, 76 гишүүнээр сонгогдсон бүх хүний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулж, тангараг өргүүлэхээр болсон гэнэ. Техник, технологийн дэвшлийг үр дүнтэй ашиглан явуулж дүнг шуурхай, олон нийтэд ил тод гаргасангэдгээрээ энэ удаагийн сонгуулийг онцолж буй. Тийм ч учраас 29-ний өдөр санал хураалт явуулж дуусгаад дүнг 30-нд шилжих шөнө нэгтгэж, маргааш нь Ерөнхийлөгчид танилцуулж, анхдугаар чуулганыг энэ сарын 5-ны мягмар гарагт хуралдуулан тов тогтоож маш шуурхай ажиллахаар боллоо. Анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай нь буюу 62-той Ч.Улаан удирдан явуулж, УИХ-ын даргаа сонгоно.

УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авсан хүмүүс тангарагаа өргөснөөр бүрэн эрх нь баталгаажна. Хамгийн залуу нь 29, хамгийн ахмад нь 62 настай гишүүн ирэх дөрвөн жил УИХ-д ажиллана. Тэдэн дундаас тасралтгүй УИХ-д сууж байгаа хоёр гишүүн бий. Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар 24 жил парламентын гишүүн байсан гэсэн үг. Тэгвэл энэ удаад анх гишүүн болж орж ирсэн 41 хүн “А” үсэг заалгах нь. 13 эмэгтэй гишүүнтэйгээс нэг л сөрөг хүчин бусад нь эрх баригчид. Хуульч, эдийн засагч, эмч, багш сэтгүүлч, тамирчин, яруу найрагч, дуучин гэх мэтчлэн төрөл бүрийн мэргэжлийн салбарынхан багтсан. З.Энхболд даргатай 2012-2016 оны УИХ-аас 31 нь улирч шинэ ангидаа үлдэж байгаа юм.

УИХ-ын олонхийн бүлэг 65 гишүүнтэй бол цөөнх есүүлээ, бие даагч, нэг намын төлөөлөл тус бүр нэг гэсэн цомхон бүтэцтэй.
Мэдээж, энэ удаагийн парламентын цөөнхийн бүлэг, бие даагч болон МАХН-ын ганц гишүүн хамгийн ихээр анхаарал татаж байгаа. Эрх баригчаас цөөнх болсон АН-ын төлөөлөл Д.Эрдэнэбат “АН-ын есөн гишүүн бүлгээ байгуулан ажиллана. Бид МАН-ынханд мөрийн хөтөлбөрийг нь өдөр бүр сануулах боно. АН-ын ялагдал биднийг дүгнэх, эргэн харах ажил их байгааг харууллаа гэж бодож байна. Намаа шинэчлэх цаг ч болсон байна. Намын дарга яаралтай хурлаа хийж, үндсэн дүрмээ шинэчлэх ёстой. Мянга мянган залуусын хүлээлт байгаа. Ард түмний 50-иас илүү хувь нь ардчилагчдын талд гэдгийг эрх баригчид өдөр бүр санах биз” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.

Цөөнхийн бүлэгт багтах гишүүдийнгурав нь шинээр орж ирсэн бол Л.Болд, С.Эрдэнэ нар гурав дахь парламенттай суух гэж буй архагууд. Тэднээс С.Эрдэнийг бүлгийн дарга болно гэсэн таамаг яваа. Д.Эрдэнэбатыг АН-ын дарга болгоно гэдэг мессэж ч аль хэдийнэ таржээ.
МАХН-аас 2012 оны сонгуульд жагсаалтаар гишүүн болж, оймсонд хавчуулагдсанаараа дуудуулж адлуулж байсан О.Баасанхүү намаа парламентад суудалтай болгосон гавьяатан. 

Харин ганц дайчид ганцаардахгүй гэж зүтгэхээ илэрхийлсэн бие даагч С.Жавхлан түр үнэмлэхээ гардаж авсныхаа дараа “Би Монголын төлөө чөтгөртэй ч нийлэх болно гэж дөрвөн жилийн өмнө хэлж байсан. Одоо ч гэсэн би Монголын төлөө хэн ч байсан хамаагүй нийлнэ. Монголд асар их талцал үүсээд байгаа. Энэ муухай талцлыг оёж, эвлүүлэхээр ажиллах болно” гэсэн. Монгол ёс заншлаа сэргээхийн төлөө зүтгэж ирснээ хэлээд тэрээр УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол, цаашдаа хурал бүрт монгол хувцасаа өмсөхгүй бол тэмцэнэ гэдгээ дуулгав. Ард түмнийхээ дунд явж ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ ч орхихгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооны урьд өмнөх дарга нар байнгын шүүмжлэл дунд явсаар ирсэн. Харин одоогийн дарга Ч.Содномцэрэн энэ удаагийн сонгуулийг маш сайн зохион байгуулсан гэж магтах хүн олон бий. Хар машинаар санал авах нэрийдлээр луйварддаг гэж хардаж, жагсаал цуглаан хийж, шатааж ч үзэж байсан МАН-ынхан ч элдэв хэл ам татлаагүй, хүлээн зөвшөөрсөн нэг шалтгаан нь хяналтын тооллого байж. Санал авах 1998 байрны 841-д техникийн буюу гараар тоолж, дүнг нягталахад ямар ч зөрүү гараагүй аж. Энэ талаар СЕХ-ны дарга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулахдаа хэлсэн. Төрийн тэргүүн ч сонгуулийг элдэв маргаангүй, шударга, шуурхай боллоо, олонхийг бүрдүүлж байсан нам, улс төрийн хүчин сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, ёс зүйн жишиг тогтоолоо гэж үнэлсэн юм.

Ингээд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 5-ны 11 цагт товлосон УИХ-ын анхдугаар чуулганы тангараг өргөх ёслолоор хэн нь хэн бэ гэдгийг шинжих, сонжих ажиллагаа албан ёсоор эхэлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан