Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Х.Баттулга, Д.Ганбат нар Захиргааны хэргийн шүүхэд хандлаа
Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах ажиллагаанд бэлэн болсон тухай мэдээлэл хийх үеэр Улсын Бүртгэл статистикийн Ерөнхий газраас сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг танилцуулж байв. Тус газрын дарга С.Мэндсайханы ярьснаар улсын хэмжээнд дөрвөн аймаг руу иргэд хамгийн их шилжилт хөдөлгөөн хийсэн. Архангай аймагт 1341, Баянхонгорт 2260, Увс аймагт 3300, Хөвсгөлд 2985 сонгогч Улаанбаатараас шилжин очсон гэсэн юм. Түүний мэдээлэлд онцгойлон дурдсан нэг зүйл бол Баянхонгор аймгийн хувьд 2260 сонгогчийн 1009 нь зөвхөн тус аймгийн есдүгээр тойрог руу шилжсэн бөгөөд эдгээр иргэдийн шилжилтийг хоёрхон нотариатч хийсэн нь ноцтой гэдгийг тэрээр хэлсээр атал Хууль хяналтын байгууллагаас огт анхаарал хандуулаагүй юм.

Сонгуулийн санал хураалтын өдрийн мэдээнээс харвал Баянхонгорт 2900 гаруй хүн шилжиж очсоноос 1909 нь зөвхөн 9 дүгээрт тойрогт саналаа өгсөн гэсэн баримт бий.
Тэгвэл Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн Н.Түвшинбаяр, Д.Ганбат, Х.Баттулга нар өрсөлдөгч МАН-ын нэр дэвшигчдэд маш цөөн хүний саналын зөрүүтэйгээр ялагдсан гэдгийг сонгуулийн дүнгээс харж болно.

Харин сонгуулийн өдрүүдэд МCS-д харьяалалтай  зарим нэг компаниуд амарч байсныг энд сануулах хэрэгтэй биз.  УИХ-ын 7 болон 9 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Баттулга нар Захиргааны хэргийн шүүхэд энэ сарын 1-нд албан ёсоор хандаж, сонгуулийн үеэр иргэдийг дээрх тойргуудад их хэмжээгээр нүүлгэн шилжүүлсэн асуудлыг шалгаж дуустал тус тойргоос УИХ-д сонгогдсон гэгдээд буй нэр дэвшигчдийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцох хүсэлт хүргүүлсэн. Мөн Сонгуулийн Ерөнхий хороонд ч дээрх асуудлын талаар албан бичиг өөрсдийн биеэр очиж өгөв.
Захиргааны хэргийн шүүхийн үүдэнд тэднийг тоссон сэтгүүлчдэд доорх мэдээллийг өгсөн юм.

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга:
Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, бараг төрийн эргэлт шахуу юм хийлээ. Сонгогчдод мөнгө ихээр тараасан  нь тодорхой байна. Энэ их мөнгө хаанаас орж ирсэн болохыг шалгах ёстой.Хэрвээ нэр дэвшигчийг мөнгө тараасныг баталгаажуулбал сонгогчид хуулийн дагуу 20 дахин нугалж төлөх ёстой гэж заасан.  Мөн шилжилт хөдөлгөөний асуудлыг хууль хяналтынхан шалгаж, үнэн мөнийг тогтоох нь зүй. Жишээ нь, Увс аймагт 3500 орчим "царцаа" очсон гэх мэдээлэл бий. Увс аймгаас Монгол Улсын Ерөнхий сайдаар 44 ажилласан Ю.Цэдэнбалын дараагаар сонгогдсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь нэр дэвшээд унаж байх жишээтэй. Сүхбаатар аймагт Ж.Батсуурь найман жил Засаг даргаар ажиллахдаа их бүтээн байгуулалт хийж, жишиг аймаг болгосон. Гэтэл тэр хүн нь Улаан гээд уяачид унаж байдаг. Сонгууль бол хийсэн бүтээснийг үнэлэх үнэлэмж байх ёстой. Мөн Хэнтий аймаг байна. Хэнтий аймгийн Засаг даргын хийсэн бүтээснийг бид мэднэ. Гэтэл 29 настай залуу гэртээ сууж байгаад л тэндээс УИХ-ын гишүүн болж байдаг. Энэ нь юуг өгүүлнэ вэ. Яагаад ийм сонгууль болов.

Манай Баянхонгор аймагт өнгөрсөн жилүүдэд ямар их бүтээн байгуулалт хийлээ. Гэтэл 2 туйпуу өргөж үзээгүй хүнийг сонгож байна. Бас Хөвсгөл аймаг 3000 орчим “царцаа” очсон бол Баянхонгор аймагт 2900 орчим хүнийг шилжүүлсэн. Нийт сонгогчдын тоотой харьцуулахад бараг 10 орчим хувь болно. Манай есдүгээр тойрогт нийт сонгогчдын 20 хувьтай тэнцэхүйц хүн очиж санал өгсөн байгаа юм. Хуульд шилжилт хөдөлгөөн нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц бол хууль бусаар төрийн эрхийг авсан гэж үзэж болох тухай заалт бий. Гэтэл өнөөдөр ҮАБЗ гэгч маань хаа байна. Яагаад энэ тухай хөндөхгүй байгаа юм бэ. Маш яаралтайгаар УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардуулахыг шахаж байгааг хэрхэн ойлгох вэ. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд  иргэдтэй уулзаж явахдаа “та бүхэн бэлчээрээ, газраа 60 жилээр хятадад түрээслээд дээрээс нь 40 жилээр сунгах уу” гэхэд бүх сонгогч “үгүй” гэж байсан. Өнөөдөр Нүүрсчдийн нам ардчиллыг булшилж байна. Увс, Хөвсгөл аймгийнхан хотод ирж арай амжаагүй байх шиг байна. Ямар ч байсан Баянхонгор аймгаас нэр дэвшигчид Захиргааны хэргийн шүүхэд үнэн зөвийг нь олж өгөөч ээ гэж хандлаа. Нүүдэл суудал гэдэг зүйлээ зохицуулж өгөөч гэж хүсч байгаа юм. Монголчууд бид ямар ч тохиолдолд газраа 100 жилээр  гадныханд түрээслэх, бусдын гар хөл болсон хүмүүсийг сонгохгүй байх гэж итгэж байлаа. Харамсалтай нь дүн нь эсрэгээр гарлаа. Үнэндээ Цагдаа хүчнийхэн маань бусдын гар хөл болж ажиллалаа. Дараагийн Ерөнхийлөгч маань энэ бүхэнд анхаарал хандуулдаг байгаасай. Ардчилсан Монгол орон, Ардчилал хаачив гэдгийг удахгүй монголчууд маань мэдрэх байх аа.

Баянхонгор аймгийн 7 дугаар тойрогт нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Хуульд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйл анги байдаг. Үүнийг Хууль хяналтынхан хянаж, шүүхийн шийдвэр гараагүй байхад яаран УИХ-ын гишүүний түр үнэмлэх олголоо. Миний хувьд энэ асуудлаар хуулийн дагуу шийдвэр гараагүй байгаа учраас шүүхээс шийдвэр гартал түр үнэмлэхийг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлт Захиргааны хэргийн шүүхэд гаргалаа. Мөн өмнө нь Мөрөн гэдэг хүн гарч ирээд л Зоригийг алсан хэрэг илэрнэ гээд сонгуулийн дүнг эргүүлж байсан бол тэр хүн сая сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын нэр дэвшигчдийг тэглээ, ингэлээ гээд л зарлаад байлаа. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Хууль хаана байв аа. Сүлжээний бизнес шиг мөнгө тараалаа. Хуулийн дагуу сонгогчдод өгсөн мөнгийг 20 нугалж өгөх ёстой. Иргэдэд энэ хуулиар ямар ч шийтгэл ногдохгүй. Тэгэхээр манай иргэд мөнгө тараасныг шударгаар  дэлгэх хэрэгтэй гэв.
0 Сэтгэгдэл
Гадныханы гар хөл болж хэдэн төгрөгөөр улсаа төрөө ***** нарт худадаж байгаа Царцааг тэнд нь 6 сараас доошгүй хугцаагаар байлгах хэрэгтэй буцааж хотруу бүү шилжүүл өөр тийшээ сууришуулах хэрэгтэй. МСS- ийн төрийн эрхийг хууль бусаар хуйвалдаан зохион байгуулаж авах гэсэн оролдлого шүү. Нөгөө юм болгонд дуугардаг ХУУЛЬЧИД , ӨМГӨӨЛӨГЧИД ийм л үед үгээ хэлж баймаар.ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР ШОРООНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧДЭД СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙ БАС МӨНХБАЯРТ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ГЭЭД Л ХУУЛЬ НЬ ҮЙЧИЛДЭГ БАЙЖ МСS- Д ТОЛГОЙ КОМПАНИ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ ХУЖАА КОМПАНИ БОЛОХООР ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ УУ хууль энэ ЭМ СИ ЭС гэх компанид үйлчилэхгүй байж ЭХ ОРНОО гэсэн сэтгэлтэй хүмүүсэд хатуурхаж ХУЖАА НАРЫН ТАЛД УЛСАА ХУДАЛДАЖ БАЙГАА НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ, ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ ЦААШ НЬ МОНГОЛЧУУДДАА ТҮГЭЭ
1энэ ганбат бас юу ч билээ дээ ичиж амьдар, ядаж ялагдаж сур
Хамгийн их уншсан