Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрвөн жилийн дараа МАН-аар амаа “таглуулчихгүй” л юмсан
Монголд ямар хууль батлагдах үгүйг шийддэг хүнээ сонгочихлоо. Одоо тэр бүх “нарийн” шалгуурыг давж батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газар бүрдэн ажиллаж эхэлнэ. Засгийн газар ажиллаад ирэхээр бүгд л МАН сонгуулиар өгсөн амлалтаа хэрхэн биелүүлэхийг харж эхэлнэ. Харах ёстой ч байх. “Та нар юу хийчих вэ” гэж халаглаж гарч ирсэн хүмүүс болохоор өөр арга ч байхгүй.

“Би юу хийх вэ” гэмээр их олон зүйл тэд амласан.


•    Жилийн орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно.
•    Зээлийн хүүг бууруулна. Валютын нөөцийг нэмэгдүүлнэ
•    Залуу гэр бүл болон 4-өөс дээш хүүхэдтэй гэр бүлийг эхний ээлжинд байртай болгож, түрээсээ орон сууцны урьдчилгаандаа шилжүүлэн тооцдог болно.
•    Оюутнуудад харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ.
•    Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулна.
•    “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийнхээ тэтгэмжийг нэмэгдүүлнэ.
•    Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна.
•    Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ.
•    Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгодог болно.
•    Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ.

Их л гоё сонсогдож байгаа нь мэдээж. Дандаа л өгнө, харж үзнэ, халамжилна, “хөл хөсөр гар газар” бай гэсэн амлалт. Гэтэл Монголын төрийн гол тэжээгч ашигт малтмалын үнэ улам л унаад байдаг. Хятадын эдийн засаг ойрын 1-3 жилдээ өсөх боломжгүй, Европын холбоо Их Британиас болоод бүүр их хямралын байдалтай болсон гээд олон шалтгааны улмаас ашигт малтмалын үнэ хэдэн жилдээ өсөхгүй төдийгүй бүр ч унаж магадгүй гэсэн анхааруулгыг судлаачид өгөөд байдаг. Үндсэн эх үүсвэр нь шавхагдаад байхад энэ их мөнгийг яаж, хаанаас бүрдүүлэх юм бол гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.  Татвараас л бүрдүүлэхээс өөр арга байхгүй. Гэтэл татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гээд амлачихсан.

Үр дүнд нь юу болох вэ?

Амлалтаа бодитоор хэрэгжүүлэхтэй холбоотой олон асуудалтай тулгарна. Зарим амлалтаа бүр огт биелүүлж чадахгүйд хүрнэ. Тэр болгонд сонгогчиддоо тайлбар өгөх болохоор яах вэ?
Янз нь МАН-ынхан энэ бүхний хариултыг эртнээс бодоод олчихсон бололтой. Өөрөөр хэлбэл амлалтын хариуд хэлэх мянган асуултын хариу таглаа болох мэргэн аргаа олчихоод өрсөлдөгчийн эсрэг ашиглаад зогсохгүй ард түмнийг дасгаж байсан бололтой. Та өөрийгөө 15 сая төгрөгийн өртэй гэдэг үгийг өдөр бүр шахуу энэ сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөр сонссон нь лавтай. Өр, өр бас дахин өр. Өртэй улс орныг авлаа гэдгээ ч тэд байнга сануулаад байгаа. Энэ нь нэгийг хэлээд байгаа юм.

Магадгүй дөрвөн жилийн дараа МАН-аас амлалт нэхэх сонгогчдын асуултанд тэд ийм хариулт өгвөл гайхаад байх зүйлгүй ч байж мэдэх нь.

-Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгодог болно гэсэн яасан бэ? Юу болоод удаад байна вэ?

-Манай намынхан яг хэрэгжүүлж эхлэх гэж байтал бондын хүү төлөх гарцаагүй шаардлага гараад, улс орныхоо нэрийг авч үлдэхийн тулд хамаг мөнгөө тийш нь зарахаас өөр аргагүй боллоо. Тиймээс манай намын амлалтыг биелүүлэхгүй болсны гол буруутан бид биш тэд.

-Татвар нэмэхгүй, шинэ татвар бий болгохгүй гэсэн яасан бэ?

-Яг мөрийн хөтөлбөрийнхөө дагуу явж байтал бонд, бондын хүүний төлөх гэж нэг юм гарч ирээд яалт ч байхгүй нэмэхээс өөр аргагүй боллоо. Татвар нэмсэн гол буруутан бид биш тэд.

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулна гэсэн яасан бэ?

-Манай нам яг цалин нэмэх гэж байтал бондын хүү төлөх шаардлага гараад хамаг мөнгө тийшээ урслаа. Төрийн албан хаагчид, тэтгэврийнхэн та бүхэн бүх уураа тэдэнд очиж гарга. Бидэнд хамаагүй, бид ямар ч буруугүй.

Мянган асуултын “универсал таглаа” гэдэг дархан мэх нь бонд, бондын хүүний төлбөр ш дээ гээд мөрөө хавчаад суухыг хэн байг гэхэв.

Тиймээс үүнийг МАН-д эртхэн сануулж байя. Ард түмэн амлалт нэхдэг. Хэрвээ амлалтдаа хүрч чадахгүй бол АН шиг ялагдал хүлээх өдөр ердөө 4 жилээр хэмжигдэж буйг өнөөдрөөс мэдэрч л байх ёстой биз.
0 Сэтгэгдэл
харин энэ бүхнийг бямбацогтоороо хийлгэх гэж е/с болгох гээд зүтгүүл эхлэлээ
Хамгийн их уншсан