Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Морьтой бие даагч, 47 хувийн саналтай цөөнх, 65-н олонхитой шинэ парламент

Долоо дахь парламентын анхдугаар чуулганыг хуралдуулах Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг Үндсэн хуулийн цэцээс нэг удаа буцаж, засагдсан боловч товлосон өдрөө, тогтсон цагтаа нээлтээ хийж чадлаа. Сонгуулийн дүнг хүлээн хүндэтгэн үзэж буйгаа өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч байгаад сөрөг хүчний байр сууринд очсон улс төрийн хүчний дарга хамгийн эхэлж мэдэгдсэн. Гэхдээ сонгуулийн үеэр зарим тойрогт санал хураалт будлиантай болж эргэлзээ үүсгэсэн учир шалгаж тогтоох ёстой гэж өчигдөр анхдугаар чуулганы нээлтийн өмнө цөөнхийн төлөөлөл байр сууриа илэрхийлсэн.

Сонгуулийн маргаантай асуудлыг эцэслэн шийдсэний дараа анхдугаар чуулган зарлах саналаа АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчид уламжилсан. Гэвч долоо дахь УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан эхлүүлж, Монголын ард түмний энэ сонголт бол дээд шийдвэр учир хэрэгжүүлэх мөч эхэллээ гээд хариуцлагатай ажиллахыг захив. Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээллийг сонслоо. Сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулж дуусахад хэд хэдэн хүн асуулт асуулаа. Өмнөх УИХ-д гишүүн байсан хүмүүсээс асуулт гарсан юм.

Энэ удаагийн парламентад талаас илүү нь шинээр орж ирж байгаа учир микрофон, товчлуурыг хэрхэн ашиглах бяцхан зааварчилгаа Ерөнхийлөгч өгөөд амжсан.

“Хар машиныг шүүмжилж, шатаасны хүчинд үнэмлэхүй олонхи боллоо”

Өмнөх УИХ-д жагсаалтаар орж ирж, Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан О.Баасанхүү анхдугаар чуулганы анхны асуултыг СЕХ-ныхноос асуулаа.

О.Баасанхүү: Хуульд төрийн болон төрийн өмчийн компанийн байрыг ашиглаж болох заалт байсан. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн үүдэнд буутай хоёр хамгаалагч оруулаагүйд ямар тайлбар өгөх вэ. Хууль зөрчиж томилогдсон гэж яриад байгаа хүмүүс нь энэ танхимд сууж байна. Хэрэв хууль зөрчсөн хүмүүс сонгогдоод тангараг өргөсөн байвал эрүүлэн татах үндэслэл хуульд байгаа юу. АН-ын дарга нэг хэсгийн хорооны саналын хуудас 200-300-гаараа зөрсөн гэлээ. Хоёр хэсгийн санал хураах машины лацыг хөндсөн асуудлыг яаж шийдэв.

Ч.Содномцэрэн:
55-р тойргийн нэгдүгээр хэсгийн хоёр саналын хайрцагнаас тус бүр 623, 720 ширхэг саналын хуудас гарсан. Энэ тоог хооронд нь хольсон байна. Статистик, бүртгэлийн газраас 1343 сонгогч бүртгэсэн тоо СЕХ-ны тоотой нийлж байгаа. Хоёр хэсгийн хороонд саналын хайрцагны лац хөндсөн ижил тохиолдол гарсан учир хуулийн байгууллагаас арга хэмжээ авч, дахин саналын хуудсуудыг уншуулсан. Автомат машинаар санал авч эхэлснээс хойш л элдэв дарамт шахалт дунд ажиллаж ирлээ.

Л.Болд: 2008 оны сонгуулийн дараа байшин шатааж, таван хүний аминд хүрсэн үйл явдал болсон учир бид автомат машинаар санал тоолох асуудлыг хуульд оруулахаар маш их судалж, ажилласан. Энэ бол маш их үнэ цэнээр олдсон сиситем. Хар машин гэж өнгөрсөн хугацаанд маш их улс төр хийсэн. УИХ-д сууж байгаа зарим хүн шатааж ч хүртэл үзсэн. Хэн энэ машиныг хаанаас оруулж ирсэн юм бэ. Программ нь хоцрогдсон юм биш биз дээ.Намайг санал өгөхөд машин гацаж байсан. Дарханд нэг хүн хоёр удаа санал өгсөн явдал гарлаа гээд байна. 2000, 2004 онд “царцаа” маш их байж, тоймоо алдсан. Одоо дахиад гараад ирлээ. Хуулиар үүнийг нь хаах талаар зөндөө яриад хийж өгсөн байтал яагаад тэр заалт алга болчихов. “Царцаанууд” сонгуулийн дүнд нөлөөлөхгүй гэх газаргүй. Тиймээс шударгаар сонгууль явуулдаг болохын төлөө цаашдаа ч ажиллана. 

Ч.Содномцэрэн: Санал тоолох автомат машиныг сонгуулиар ашиглах эсэхийг УИХ-ын тогтоол гаргаж шийддэг. Түүнийг СЕХ хэрэгжүүлдэг. Санал хураалтын дүнг СЕХ-ны төв сервирт ирэхийг орон даяар шууд дамжуулж санал тоолох машин найдвартайг харуулсан. Хурууны хээний сан Тагнуулын ерөнхий газартбайдаг. 2008 оноос өмнө шинжилт хөдөлгөөн хийж санал өгүүлдэг байдал жижиг тойрогт л гарч байсан. Хуулиар шилжиж очиж санал өгөхийг хориглоогүй. 18 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн. СЕХ 2012 онд санал хураах машиныг БНСУ-ынхыг сонгоод Төрийн байгуулалтын байнгын хороондтанилцуулахад шүүмжлээд буцаасан учир АНУ-ын машин санал болгосон. Саналын хуудас, программыг Монголчууд өөрсдөө хийсэн.

Ц.Нямдорж: Энэ удаад ард түмэн нэг талдаа гарч шийдвэр гаргалаа. Эрх баригч байхдаа гаргасан шийдвэрээр сонгууль явуулсан учраас маргаан гарахгүй биз. Дээрээ эрх баригчтай, дэргэдээ сөрөг хүчинтэй алдаагүй ажиллаарай гэж 65 гишүүндээ захия. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага сая ажиллаж байхад үүсэв үү. Тийм бол саналаа яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

Ч.Содномцэрэн
:Сонгуулийн хуульд өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл, заалт нэлээд байсан.Энэ намартаа багтааж УИХ-ын сонгуулийн хуулийг тусад нь гаргах саналаа оруулна.

С.Эрдэнэ: Хэт олонхидоо эрдэж бужигнуулахгүй байх гэж найдаж байна. Сонгуулийн үеэр гарсан мэдээллийг нягталж, шалгах байх. Төрийн албыг наймаалцахгүй байх гэж найдаж байна. Улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албанд халаа сэлгээ битгий хийгээрэй. СЕХ гишүүд тангарагаа өргөөд дуусчихлаа, бушуухан энэ ялнаас салъя гэдэг байдлаар хандаад байх шиг харагдлаа. Сонгуулийг шударга явуулах үүргээ СЕХ биелүүлсэн гэж үзэж байна уу. Сонгуулиар гарсан зөрчлүүдийг юу гэж үзэж байгаа вэ.

Ч.Содномцэрэн:Зөрчил, гомдол харьцангуй бага ирсэн. Сонгуулийн зөрчлийг цагдаа шалгана, шүүх шийдвэрлэхийг хуульд заасан.

Ж.Батзандан:  СЕХ шударга ажилласан гэж дүгнэж байх шиг байна. 2012 онд хар машинаар луйвар хийж сонгогдлоо гэж ярьсан хүмүүс УИХ-д ороод иржээ. Ахиж битгий хар машинаа шатаагаарай. Энэ удаагийн сонгуулиар хэд хэдэн маргаан гарсан. Шүүхээр шийдсэн нь ч байна. Хэд хэдэн тойрогт нэг хүн олон удаа санал өгсөн гэж байна. Эрх баригчид маань өнгөрсөн дөрвөн жилийн турш хулгайтай тэмцэнэ, оффшортой тэмцэнэ гэсэн. Одоо ч гэсэн та бүхэн хулгайтай, оффшортой тэмцээрэй. Хэлсэндээ, идсэн уусандаа эзэн болж ажиллаарай.

Ч.Содномцэрэн: Нэг хүн хоёр удаа санал өгөх оролдлого хийгээгүй. Хэрэв дахин санал өгөх гэвэл автоматжуулсан систем дохио өгдөг.

Б.Бат-Эрдэнэ: Зардал мөнгө энэ сонгуулиар харьцангуй багассан. Мөнгө тараах нь ард түмэнд нөлөөлөхгүй байгаа юм билээ. Элдэв эрээн мяраан юмыг дараагийн сонгуулиар хязгаарлаж өгмөөр юм байна.

С.Бямбацогт: 26 гишүүнтэй цөөнхийн бүлэг ажиллахад бас амаргүй байсан. Хар машиныг МАН биш Монголын ард түмэн итгээгүй учраас шатаасан. Эргэлзээ байсныг энэ сонгуулиар тайллаа. 2012 онд луйвар гарсан учраас шахаж, шаардаж, шатааж ч үзэж байж гар тооллого хийхээр болсон. СЕХ цаашид хяналтын тооллого хийх ёстой гэж үзэж байна уу.

Ч.Содномцэрэн: Хөгжингүй орнууд автомат машинаар санал тоолж, сүүлийн үед бол бүр цахим хэлбэрээр авдаг болсон. Манайх нэг хэсэгтээ автомат машинаар санал тоолоод явах ёстой. 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого явуулах хуулийн заалтын дагуу 42хувьд нь сая тоолж үзэхэд зөрүү гараагүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
“Цаашдаа “царцаа”, “хар машин” гэж ярьмааргүй байна. Шилжилт хөдөлгөөн хийсэн сонгогчид, санал тоолох автомат машин гэж хуулийн хэллэгээр нь ярих нь зөв”гэж саналаа хэлсэн юм.

Ж.Мөнхбат:
Шатаасан хүн нь би байна. Шатаасны хүчинд зөв ажиллалаа. Санал хураалтын дүнг шууд дамжуулсан учраас будлиангүй боллоо. 2012 онд хар машины долоон төрлийн луйврыг захиргааны хэргийн шүүхэд өгч байсан юм. Тэгсний хүчинд сая хяналтын тооллого хийлээ.

Ч.Содномцэрэн:
2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хяналтын тооллого хийхэд саналын зөрүү гараагүй. Энэ жил ч зөрүү гараагүй. Шүүхээр шийдвэр гарч хууль зөрчсөнийг тогтоосон тохиолдолд нэр дэвшигчийн жагсаалтаас хасах заалт бий. Сонгуулийн хууль зөрчсөн гурван нэр дэвшигчийг жагсаалтаас хассан. Ингэхдээ шүүхийн шийдвэрийг барьж ажилласан.
Аймаг, сумдад саналын хуудас дуусаан учир хэвлэж, хүргэх чиглэл СЕХ-ноо гаргаж, тогтоол баталсан. Нийслэлд бол саналын хуудас илүүдсэн. Хувилсан саналын хуудсаар санал авахад аймгуудын сонгуулийн нэг хэсгийн хороонд 1-32 хуудас л шаардлагатай болсон байсан. Тэгээд эдгээр нь саналын дүнд нөлөөлөхгүй тоо гэж үзээд хувилсан саналын хуудсаар санал авсаныг нь хүчингүй болгох тогтоол СЕХ гаргасан.

МАН-ын анхны шийдвэр АН-ын түүхийг давтаж эхэлэв

Өчигдөр өглөө анхдугаар чуулганы өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга нараар хэнийг томилохыг хэлэлцэж шийдвэр гаргасан юм. УИХ-ын шинэ гишүүд Цагаан толгойн үсгийн дарааллаар тангараг өргөхөд Өмнөговь аймгийн 22-р тойргоос сонгогдсон Н.Амарзаяа хамгийн эхэнд буюу анх удаа эмэгтэй гишүүн тангараг өргөлөө. 76 гишүүн тангараг өргөж, төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлсний дараа УИХ-ын хамгийн ахмад гишүүн Ч.Улаан хуралдааныг даргаж, УИХ-ын даргыг сонгов. МАН-ын Удирдах зөвлөлөөс намын дарга М.Энхболдыг УИХ-ын даргад сонгохоор саналаа танилцуулсан юм. Харин энэ сонголтод МАН-ын зарим гишүүн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. АН-ын дарга УИХ-ын даргаар ажиллаж байгаа нь хуулийн ямар нэг зөрчилгүй ч зарчмын хувьд буруу гэж МАН-ынхан хэлж байсан удаа бий. Тэгвэл энэ жишгийг тэд өөрсдөө үргэлжлүүлэхээр болсоныг нь парламент дахь цөөнхийн төлөөлөл сануулж байлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
“Миний хувьд УИХ-ын даргаар сонгох асуудлыг дэмжихгүй байна. Засгийн газар байгуулахдаа хариуцлагатай хандах ёстой. Засгийн газар гол ачаагаа хариуцах учиртай. Амлалтаасаа ухарч болохгүй. Сонгуулийн өмнө, сонгуулийн дараа өөр юм ярьдаг байж болохгүй. Ард түмний өмнө нэг л нүүртэй байх хэрэгтэй. Хариуцлага заавал тооцдог байх нь чухал. Томилгоондах дүү, амраг садан, хамаатан, бизнесийн сүлжээ, хүрээ, нутаг ус харгалзахгүй байх ёстой. “Давхар дээл”-ийн асуудалд байр сууриндаа бат байгаа. 1-2 гишүүн “давхар дээлтэй” байж болно” гэж байр сууриа илэрхийлсэн.

Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг байдаг атал УИХ-ын дарга болж байгаа нь зарчмын хувьд зөв шийдвэр мөн үү гэж цөөнхийн төлөөлөл гишүүд асуусан. Харин МАН-ын дүрмээр намын дарга Ерөнхий сайд байж болно гэж заасан болохоос байна гэж хатуу тогтоосон зүйл биш хэмээн тайлбарласан. АН УИХ-д цөөн суудалтай ч есхөн хүнээр сөрөг төсөөлж болохгүй, сонгогчдын 47 хувийн санал байгааг марталгүй шударга ажиллахыг сануулаад авлаа.

Ингээд санал хураалтаар 66 гишүүний буюу 86,8 хувийн саналаар УИХ-ын даргаар М.Энхболд ажиллахаар болов. Харин зарим улстөрч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж М.Энхболдыг УИХ-ын дарга боллоо гэсэн тайлбар хэлж байлаа. Харин УИХ-ын даргаар сонгогдсоны дараа М.Энхболд шийдэх олон асуудал байгааг дурдаад юуны өмнө Засгийн газраа эмхлэн байгуулах ажлаа шуурхайлж, төсвийн тодотголыг яаралтай оруулж ирэхийг онцлов. Наадам, АСЕМ, Олимп гээд өвөлжилтөд бэлтгэх ажил ар араасаа овоорсон байгаа энэ үед эдийн засгаа богино хугацаанд сэргээж авах хэрэгтэй гэсэн юм. “Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно” гэж амлалаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээ ч мөн хэлж, хичээнгүйлэн зүтгэж ажиллахаа УИХ-ын даргын индэр дээрээс мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ЗТЯ, АТҮТ НЬ ОХУ-ЫН ЗТЯ-НААС ИРҮҮЛСЭН ЗӨВШӨӨРЛИЙН ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭДЭГ ТББ-ААС САЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ТЭД ОЛОН ЖИЛ АЛБААР ХОМСДОЛ ҮҮСГЭЖ АРД ИРГЭД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ДАМЛАЖ ШАГЛАСААР ИРЛЭЭ. САЯ ХЭД ХОНОГЫН ӨМНӨ УЛАН-ҮДЭД БОЛООД ӨНГӨРСӨН АЛТАРГАНА БУРИАД ЗОНЫ НААДАМД ОЛОН МЯНГАН МОНГОЛЫН БУРИАДУУД ЭНЭ ЦЭНХЭР БИЧИГНИЙ ЗОХИОМОЛ ХОМСДОЛООС БОЛООД ЯВЖ ЧАДСАНГҮЙ. ЭНЭ ОРОС УЛСЫН БИЧГЭЭР МӨНГӨ ОЛЖ БАЙГАА МОНГОЛЫН НЭГ ТББ-ЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
Хамгийн их уншсан