ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
ИЗНН-ын Г.Ганхүү АН-д элслээ
Иргэний зориг, ногоон намын гишүүн, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү өчигдөр Ардчилсан намын гишүүнээр элссэн байна. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлээс намын батлахаа гардаж авав.
Тэрээр “Ардчилсан намыг задарсан үед нь биш ядарсан үед нь элслээ” хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн юм.
Г.Ганхүү өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажилласан юм.
ИЗНН сонгуулийн өмнө АН-ыг дэмжиж оролцохоо илэрхийлж, нэг дарга С.Дэмбэрэл, Р.Булгамаа, Р.Базар нар элсч, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Нэг дарга С.Оюун нэр дэвшээгүй ч тэднийг дэмжиж, тойрогт нь очиж ажиллаж байсан. Харин тус намын өөр нэг дарга Ц.Ганхуяг болон хэсэг гишүүд бүртгэж авахаас татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг шүүхэд өгсөн. Шүүхээс ИЗНН-ыг бүртгэж авах шийдвэр гаргасан учир хэдэн тойрогт нэр дэвшүүлэн өрсөлдөөд ялалт байгуулж чадаагүй юм.
Иргэний зориг, ногоон намын гишүүн, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү өчигдөр Ардчилсан намын гишүүнээр элссэн байна. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлээс намын батлахаа гардаж авав. Тэрээр “Ардчилсан намыг задарсан үед нь биш ядарсан үед нь элслээ” хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн юм.

0 Сэтгэгдэл