Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томиллоо
Их хурлын дага, ерөнхий сайд нар гадаад хэлний боловсролоор ногоон тэг юм билээ. Гадаад хэл маэдэхгүй болохоор барууны дэвшилтэт технологи, ямар улсаас ямар аргаа хөрөнгө оруулалт хэрхэн татах. ..... гээд олон зүйл ойлгож ажилдаа хэрэглэх боломж хаагдмал. Бусдын ам хараад ойлгож байгаа дүр үзүүлээд суудаг байхдаа. Мэдлэгээр үнэхээр гологдож байна. Яана даа Монгол. Хүний амаар будаа идэж ажил хийнэ гэдэг хэцүү. Ард түмэн л хохирно.
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга танилцуулав.
Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.

Тэрээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютерийн операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Дараа нь уг асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Тус байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх, Ц.Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү санал хэлсэн юм.

Ингээд өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Б.Болдбаатарыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.9 хувь нь, Цэдэвийн Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон 64 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

0 Сэтгэгдэл
АН-ынхан өгч сурсан бас хийхийг сургасан намдаа
АН-хан өгч сурсан хийхийг заадаг намдаа
2016.07.22
2016.07.21