ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан байна.
Мөн Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлоготой холбогдуулан яамдын Бодлого, төлөвлөлтийн газарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн яамны газар, хэлтэс нь орлогч даргагүй байх, татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтлоо.
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан байна.

0 Сэтгэгдэл