Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Байнгын хороодоор сайдын томилгоог хэлэлцэнэ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 10 цагаас хамтарсан хуралдаан хийнэ.

Хуралдаанаар Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдах ба Эрчим хүч, Барилга хот байгуулалтын сайдыг томилох тухай, УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай, Монголбанкны дэд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх болон томилох тухай, Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай, Үндэсний Статистикийн хорооны даргыг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах эсэх асуудлыг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөл гишүүнийг томилох тухай, УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Төсөв, Хууль зүй, Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус тус хуралдаж, дээрх асуудлыг хуваарийн дагуу хэлэлцэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан