ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Засгийн газрын ээлжит хуралдаантай

Засгийн газрын ээлжит 39 дүгээр хуралдаан өнөөдөр 15.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын анхдугаар хуралдаан долдугаар сарын 27-нд буюу өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт болсон. Засгийн газрын танхим хэдий бүрдээгүй байсан ч уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, арван чиглэлээр сайд нартаа үүрэг өгсөн юм. Тухайлбал Баян-Өлгийд болсон гамшгийг арилгахад 329 сая төгрөг зарцуулах, яамдын газар хэлтсүүд орлогч дарга, зөвлөхгүй ажиллах, албандаа жижиг оврын машин хэрэглэх зэрэг чухал шийдвэрүүдийг гаргасан. Цаашдаа Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралдахаар тогтсон юм.
Өнөөдөр шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал хараахан гараагүй байгаа ч дэд сайдуудыг хэлэлцэж томилно гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж 13 яамдын дэд сайдад нэр дэвшигчдийг тодруулсан юм.

0 Сэтгэгдэл