Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Хөдөө аж ахуйн салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин-ийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улсаас мал аж ахуй, хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн БНХАУ-д экспортлох чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Үүнийг улам эрчимжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох, мах боловсруулах үйлдвэр байгуулах, гэр хорооллыг орон сууцжуулах талаар санал солилцлоо.

Хоёр улсын “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл” нь талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход чухал үүрэгтэй. Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улс дамжин өнгөрөх тээвэр хийх, далайд гарахад хөнгөлөлттэй нөхцөл бий болгох, хилийн боомтын хэлэлцээрийг соёрхон батлах зэрэг нь эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан